Их Британид эмч нар 340 граммтай дутуу төрсөн охиныг аварчээ


Изабелла Эванс гэгч охин 24 долоо хоногтойдоо кесар хагалгаар ертөнцөд мэндлэхдээ ердөө 340 грамм жинтэй байжээ.

2019 оны зургаадугаар сард төрсөн Изабелла нь Их Британийн түүхэн дэх хамгийн бага жинтэй дутуу төрсөн нярай болсон.

Изабеллагийн ээж 25 настай Ким Браун нь 2018 оны арванхоёрдугаар сард хөл хүнд болсон ч удалгүй жирэмсний үеийн ноцтой хурц хордлого илэрчээ. Улмаар 21 долоо хоногтойдоо хэт авиан шинжилгээнд ороход Изабеллагийн өсөлт нь зогссон гэсэн онош тавигдсан байна. Ингэсээр ургийн судасны цохилтын төө цөөрч эхлэхэд эмч нар кесар хагалгаа хийн гаргасан аж.

Эмч нар охиныг төрсөн цагаас нь кувез төхөөрөмжид бойжуулсан байна. Дээр нь Изабеллагийн гэдэсний хөгжлийн эмгэг илэрч гурван сарын дотор хоёр ч удаа хүнд мэс засалд орсны дээр нүдэнд нь лазер мэс засал хийсэн байна. Энэ мэтээр байдал тун хүнд байсан тул охиныг амьдарна гэсэн магадлал ердөө 5 хувь гэдгийг эцэг, эхэд нь дуулгасан байжээ.

Эмч нарын уйгагүй хичээл зүтгэлийн ачаар Изабелла охин эсэн мэнд бойжиж, өнгөрсөн оны Зул сараар гэртээ гарсан байна. Одоо тэрээр 6 кг жинтэй сэргэлэн охин гүйж явна.


0
angry
1
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Дулааны талын услалтын системийг наймдугаар сарын 30-нд ашиглалтад оруулна 11 цагийн өмнө
COP17 эхлэхэд 57 хоног үлдлээ 12 цагийн өмнө
Өмнөговь аймагт 432 зөрчил илрүүлж, зарим ААН-ийн үйл ажиллагааг зогсоожээ 12 цагийн өмнө
Үнийн өсөлт улсын хэмжээнд 11.2 хувь хүрлээ 14 цагийн өмнө
Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга" тэмцээний хошой медальтан боллоо 16 цагийн өмнө
Ирэх даваа гарагт цахилгаан хязгаарлах байршлууд 17 цагийн өмнө
Цаг агаар: Улаанбаатарт 9 хэмийн дулаан байна 18 цагийн өмнө
С.Шаарийбуу: Амьдрал баян шүү дээ. Олон жил дотогшоо уйллаа. Өнөөдөр би гадагшаа уйлж үзлээ Өчигдөр
Дэлхийн агаарын тээвэрлэгчдийн 82 дахь удаагийн дээд хэмжээний хурал боллоо Өчигдөр
Факторингийн тухай анхдагч хуулийн төслийг санаачлан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна Өчигдөр
Номгончууд залуу малчдыг дэмжиж урамшуулахыг хүсэв Өчигдөр
Төрийн банк оюутан залуусын тогтвортой хөгжлийн төлөөх санаачилгыг дэмжин ажиллана Өчигдөр
Скүүтер, мопедоор үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагааг түр зогсоохоос өөр аргагүй нөхцөл байдал үүсээд байна Өчигдөр
Чуулган: О.Номинчимэг нарын санаачилсан “Тамхины хяналтын тухай хууль“-ийн анхны хэлэлцүүлгийг хийнэ Өчигдөр
Отгонтэнгэр хайрхны тахилгаас буцаж явсан машин онхолдож хоёр хүн нас баржээ Өчигдөр
Cu брэнд монголын волейболын спортын хөгжлийн Шинэ түүхийг бичиж байна Өчигдөр
Цаг агаар: Улаанбаатар 10 хэмийн дулаан байна Өчигдөр
(COP17) эхлэхэд 60 хоног үлдээд байна. 2026/06/18
Д.Ихбаяр яармаг орчмын “Е” хэсгийн дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжихгүй удааширсан асуудлаар иргэдтэй уулзлаа 2026/06/18
Хиймэл оюун ухаанд суурилсан компьютер томограф ашиглалтанд орлоо 2026/06/18