​ Хамгийн өндөр хүүтэй банкны хадгалажийг та мэдэх үү?

О.Шүрэнцэцэг
2020/04/15

Бидний амьдралд урт болон богино хугацааны санхүүгийн хэрэгцээ үе, үе тулгардаг.Заримдаа огт төлөвлөөгүй гэнэтийн эрсдэл гарахыг ч үгүйсгэх аргагүй. Харин бид өдөр тутмын аар саархан зүйлд хэтанхаарал хандуулснаас болж ирээдүйдээ бэлэн байх нь ховорбайдаг. Тиймээсдор хаяад 1 жилээр, цаашлаад 5,10 жилээр ирээдүйгээ төлөвлөж, олсон орлого бүрийнхээ тодорхой хувийг ирээдүйн зорилго, гарч болзошгүй эрсдэлд зориулан хадгалах нь хамгийн зөв шийдэл юм.Орлогоо оновчтой хуваарилах хамгийн энгийн арга бол санхүүгийн 50/30/20-ийн дүрэмюм. Энэнь та сар бүр гар дээр авдаг орлогынхоо 50%-ийг байр, хоол хүнс, унаа, хувцас гэх мэт хэрэглээндээ,30%-ийг амралт, хобби, гадуур хооллолт, үзвэр үйлчилгээ зэрэгт зарцуулаад, харин 20%-ийг ирээдүйдээ зориулан хуримтлуулах юм. Харин юунд зориулан хуримтлуулах хэрэгтэйг хамтдаа харцгаая.

  • Боловсролдоо зориулж: Өөрийнхөө болон хүүхдийнхээ сурч хөгжихөд хөрөнгө оруулах
  • Хүсэл мөрөөдөлдөө хүрэх: Биелүүлэхийг хүссэн мөрөөдлөө бодит болгох
  • Хөрөнгөтэй болох: Танд үнэ цэнийг өгөх томоохон худалдан авалтад бэлдэх
  • Аяллаар явах: Амьдралыг илүү амттай, эрч хүчтэй болгох адал явдалд зориулах
  • Гэнэтийн хэрэгцээ: Төлөвлөгдөөгүй, болзошгүй эрсдэлд байнгын бэлэн байх
  • Тэтгэвэрт гарах: Тэтгэвэрт гарсны дараа ч санхүүгийн эрх чөлөөтэй байх

Дээрх хэрэгцээнээсхарвал нэг биш нэлээн хэдэн зориулалт бүхий хуримтлалтай байх шаардлагатай ба зорилгоосоо хамаараад 20%-аас ч их дүнгээр хадгалж болно. Харин та өөрт тохирсон хадгаламжаа сонгосон уу? Банкнууд харилцагчийн хэрэгцээ шаардлагаас хамаараад төрөл бүрийн хадгаламжуудыг санал болгодог. Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй топ 5 банкны хадгаламжуудынялгаа, тэдгээрээс хамгийн өндөр хүүтэй банкийг доорх хүснэгтэд онцоллоо.

                                   

  • Хамгийн сонирхол татсан хадгаламж нь Голомт банкны Үндэсний хуримтлал бөгөөд сар бүр тогтмол орлого хийж чадвал 20%-ийн хүү санал болгодог юм байна. Энэ нь хуримтлуулах чин хүсэлтэй ч чаддаггүй хүмүүст зуршил бий болгох хөшүүрэг болох юм шиг санагдсан. Таwww.hurimtlal.mn–ээс илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.
  • Харин та хүссэн үедээ, хүссэн дүнгээр орлого хийхийг хүсвэл Энгийн хугацаатай хадгаламж, Хүүхдийн хадгаламжуудаас сонгож болно. Энгийн хугацаатай хадгаламж нь хугацаа нь дуусаад автоматаар сунгагддаг бол хүүхдийн хадгаламжууд хүүхдийг насанд хүртэл хадгалдгаараа онцлогтой.
  • Үүнээс гадна хүссэн үедээ орлого, зарлага хийх боломжтой энгийн хугацаагүй хадгаламж бүх банканд байдаг ба бусад төрлийн хадгаламжуудтай харьцуулахад хүү бага байдаг ч та богино хугацаанд мөнгөө байршуулан хүү авах боломжтой.

Хуримтлал бол өрх гэр, улс эх орны эдийн засгийн дархлаа юм. Та тогтмол хуримтлуулснаар өөрийн хүсэл мөрөөдлийг биелүүлээд зогсохгүй ямар ч гэнэтийн эрсдэлийг хөнгөн давж чадах санхүүгийн баталгаатай болох болно.Мөн таны сонголтод туслах үүднээс банкнуудын хадгаламжийн хүүг харьцуулан хүргэлээ. Зарцуулаад үлдсэнийг хадгалах бус хадгалаад үлдсэнийг зарцуулаарай.Танд амжилт хүсье.


Нийтлэлч: Б.Намуун


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“KFC-ТЭЙ ХАМТ МЭДЛЭГЭЭ ДҮҮРГЭЕ” тэтгэлэг зарлагдлаа 27 минутын өмнө
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа 2 цагийн өмнө
17 хүүхэд төрүүлж өсгөсөн Тэс сумын хосын үр ачийн тоо 100 хүрчээ 4 цагийн өмнө
WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ 4 цагийн өмнө
ТАНИЛЦ: Долдугаар сарын 27-ноос халуун ус хязгаарлах байршлууд 4 цагийн өмнө
Уулархаг нутгаар аадар бороо орж, говь, талын нутгаар халалт үргэлжилнэ 4 цагийн өмнө
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна Өчигдөр
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна Өчигдөр
Ихэнх нутгаар хална Өчигдөр
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 2026/07/23
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/23
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22