ХӨСҮТ-ийн дарга, доктор Д.Нямхүү мэдээлэл өглөө. Тэрбээр, Улаанбаатар Сонгдо эмнэлэгт хоёр идэвхтэй тохиолдол илэрсний нэг иргэнийг УБ Сонгдо эмнэлэгт тусгаарлаж, нөгөө иргэнийг ХӨСҮТ-д авчран шинжилгээнд хамруулсан.
PCR шинжилгээний дүнгээр хариу сөрөг гарсан. Түргэвчилсэн оношлуурыг ашиглаад, PCR шинжилгээгээр бататгахгүйгээр эхний хариуг бодит дүн гэж үзэх боломжгүй. PCR шинжилгээний дүн нь эцсийн баталгаат дүн юм.
Өчигдрийн байдлаар ХӨСҮТ-д тусгаарлагдсан 39 хүн, Дундговь аймгаас ирсэн таван хүний шинжилгээний хариу бүгд сөрөг гарсан.
Халдвар нь батлагдан эмчлүүлж байгаа 25 иргэний биеийн байдал тогтвортой сайн байна. Таван иргэн бүрэн эмчлэгдэж, дараагийн тусгаарлалтад шилжсэн.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна