Дасгалын аргаар МАРТАМХАЙ зангаасаа салах боломжтой

О.Шүрэнцэцэг
2020/04/17

Танд ямар нэгэн эм тариа, элдэв эмчилгээ шаардлагагүйгээр өөрийнхөө зуршил болсон өвчнөөс салах шилдэг дасгалуудыг хүргэж байна. Мартамхай болоход стресс, сэтгэлийн хямрал, нойргүйдэл, зарим эмийн нөлөө, бамбай булчирхайн алдагдал, наркотин зэрэг олон хүчин зүйл нөлөөлдөг. Ойр зуурын юмаа байнга мартах, хэдэн цагийн өмнө хийж байсан зүйлээ санахгүй байх нь тархины гэмтлийн илрэл байх магадлалтай байдаг байна. Тархины гэмтлээс үүдэж ой ухааны өвчлөл бий болж, ой санамжаа алдах, мартамхай болох боломжтой. 

1. АНХААРЛАА ТӨВЛӨРҮҮЛЭХ ДАСГАЛ

 Та А4 хэмжээтэй цаасны төв хэсэгт 1-2 см диаметртэй битүү хар өнгийн тойрог зур. Зурж болохгүй бол хар өнгийн цаас хайчлаад наачих. Үүний дараа завилж, эсвэл сандал дээр сууна. Суух үед нуруу дагз нь нэгэн шугамд цэх байх бөгөөд гараа өвдгөн дээрээ сул тавин амьсгал ердийн үеийнх шиг тайван байна. Үүний дараа сууж байгаа газраасаа 1,5-2 метрийн цаана нүдний төвшинд байрлуулна. Үүний дараа хар цэгэн дээр бүх анхаарлаа төвлөрүүл. Бүх бодлоо хаяад өөр зүйлд сатааралгүйгээр зүгээр л хар цэгийг ширт. Биеэ суллаж нүдээ анивчихгүй байхыг хичээ. Энэхүү дасгалыг хийх үед эддэв сатаарах зүйл байхгүй байвал нэн сайн. Эхний үед харцаа хар цэгдээр хөдөлгөөнгүй барь. Энэхүү дасгалыг хоёроос гурван минут нүд цавчилгүй ширт. Эхний үед нүд чилэх, нулимс цийлэгнэх байдал илрэвч аяндаа зүгээр болно.

 2.АНХААРЛЫН ХЭМНЭЛИЙГ САЙЖРУУЛАХ ДАСГАЛ 

Өөртөө эвтэй байдалд сууж, эсвэл хэвтээд баруун эсвэл зүүн гарынхаа сарвууг ширтэнэ. Ширтэхдээ сарвууныхаа мм бүрийн нарийн ширийнийг алдалгүй мэдэрч ширтэх хэрэгтэй. Нүдээ бол анивчиж болно. Ингэхэд анхаарлыг чинь өөр зүйл өөрийн эрхгүй татаад байвал ахин сарвуун дээрээ анхаарлаа төвлөрүүл. Дараагийн удаад дасгалаа хийхдээ сарвуугаа өөр байрлалаас ширтэх хэрэгтэй. 

З.УРГУУЛАН ДҮРСЛЭХ БА АРЧИХ ДАСГАЛ 

Өөрт чинь таалагддаг, эсвэл ямар нэг сэтгэгдэл төрүүлдэггүй жижиг эд зүйл байх шаардлагатай. Тухайн зүйлийг таваас зургаан секунд тасралтгүй ширтэх бөгөөд зураг авч байгаа мэт нарийн зүйлсийг сайтар ажигла. Дараа нь амьсгалаа барингаа өнөөх ажигласан зүйлээ гурваас таван секундийн турш эд зүйлийнхээ тухай нэг төрлийг толгойдоо төсөөл. Үүнийг таваас долоон удаа давтахаас эхлээд бүр. 50 хүртэл хийх юм бол аяндаа өөрийнхөө хүслээр бодолдоо дүрслэл бий болгож мөн өөрийнхөө хүссэнээр арилгаж чаддаг болно. Дасгалыг өдөрт хоёроос доошгүй 10-15 минутаар хийнэ. Харин энэхүү дасгалыг хийж байх үед таны толгойд ямар нэгэн бодолгүй хов хоосон байх шаардлагатай.

 4. УРГУУЛАН ДҮРСЛЭХ БА ТОГТООН БАРИХ ДАСГАЛ

 Аливаа зүйлийг бодолгүйгээр ямар нэгэн зүйлийг ч юм уу, эсвэл биеийнхээ нэг хэсгийг сайтар ажигла. Дараа нь гурваас дөрвөн минут орчим нүдээ аниад харсан зүйлээ бодолдоо аль болох хурц тодоор дүрсэл. Ингэж та эд зүйлсийг өөртөө тодорхойж сурахын зэрэгцээ мартамхай салан зангаасаа салж чадах юм байна. Жич: Та эдгээр дасгалуудыг зааврын дагуу өдөр алгасалгүй хийхийң бол мартамхай салан задгай зангаасаа салах магадлал өндөр байна. Хичээгээд үзээрэй. Энэхүү дасгал нь эртний Энэтхэгээс үүсэлтэй бөгөөд өнөөдрийг хүртэл үнэ цэнэтэй хэвээр байгаа ажээ


0
angry
0
care
0
haha
0
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
100 мянган төгрөгөөр 3 кг мах ч худалдан авч хүрэхгүй байгаа талаар иргэд ярьж байна 9 цагийн өмнө
МАН бүлэг: Бизнес эрхлэгчдийн дарамтыг бууруулна 9 цагийн өмнө
О.Цогтгэрэл: Засгийн газар байгуулагдаад 100 гаруй хонож байхад юу ч хийж чадахгүй нь тодорхой боллоо 11 цагийн өмнө
Бусдын тээврийн хэрэгсэлд нуугдан улсын хил нэвтэрсэн хэргийг шүүнэ 14 цагийн өмнө
АТГ: Нэр дэвшигчдийн дөрвөн этгээдэд ашиг сонирхлын зөрчил илэрч, 138 гомдол мэдээллийг шалгаж байна 14 цагийн өмнө
УИХ дахь АН, МАН-ын бүлэг болон ХҮН намын зөвлөл хуралдана 17 цагийн өмнө
"Элсэлтийн шалгалт"-д нийт 49,014 шалгуулагч бүртгүүлжээ 17 цагийн өмнө
ОБЕГ: Дорнод аймагт гарсан хээрийн түймэрт 2500 га талбай өртөж шатсан 17 цагийн өмнө
Танилц: Нийслэлийн дараах 93 цэцэрлэг ЗУН ажиллана Өчигдөр
​СХД-ийн 22-ын товчооны орчимд мотоциклийн осол гарч, жолооч амиа алджээ 2026/06/06
УДШ: Ерөнхий шүүгчийг сонгосон шийдвэрийг хүчингүй болгох, дахин сонгууль зарлана гэх мэдээллүүд нь ор үндэсгүй, худал 2026/06/06
Төрийн банк, Монголын Улаан Загалмайн Нийгэмлэгийн “Хамтран Ажиллагч Онцгой Гишүүн” байгууллага боллоо 2026/06/06
Ойрын хоногуудад нутгийн зүүн хагаст сэрүүхэн, бороотой байна 2026/06/06
Парис, Токиогийн гайхамшгийг санагдуулам дижитал ертөнц Улаанбаатарын төвд амиллаа 2026/06/05
Энэ зуны аяллын маршрутад заавал оруулах фестиваль — “ХӨХ БААВГАЙ 2026” 2026/06/05
Нээлттэй сонгон шалгаруулалтын зар 2026/06/05
Дулааны тавдугаар цахилгаан станцыг дэд бүтэц бэлэн байршилд барина 2026/06/05
АТГ-аас мопед, скутерийн хэрэглээг түр зогсоолгов 2026/06/05
Бурхан Халдун уулын, уулын тэнгэрийг тайх төрийн тахилга болно 2026/06/05
Нийтийн эзэмшлийн гудамж талбайгаар иргэд аюулгүй зорчих нөхцөл бүрдлээ 2026/06/05