Ч.Хүрэлбаатар: Татвар төлдөг 108 мянган ААН-ийн 99.9 хувь нь зургаан сар НДШ ТӨЛӨХГҮЙ

О.Шүрэнцэцэг
2020/04/18

Засгийн газраас аж ахуйн нэгжийг нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлж, тэглэх арга хэмжээний талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэл хийж байна. 

Нийгмийн даатгалын шимтгэлийг хэн, ямар хугацаанд төлөхгүй байх вэ гэдгийг бид өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар шийдлээ. Гэвч зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр буруу мэдээлэл тарааж байна.

Дараах бүлэг хүмүүс  НДШ төлөхгүй:

-Хувийн хэвшлийн ААН-үүд 

-Төрийн бус байгууллагууд 

-Сайн дураараа даатгуулагчид

-Төрийн болон хувийн хэвшлийн өмчийн их дээд сургуулийн багш ажилтнууд төлөхгүй.

Өнөөдөр манай улсад 108 800 ААН бий. Тэдний 99,9 хувь нь НДШ төлөхгүй. Цаана нь алтны компаниуд үлдэж байна. Учир нь алтны үнэ сүүлийн 8 жилд дэлхийн зах зээлд хамгийн өндөр хэмжээнд хүрсэн. Иймд эдгээр ААН НДШ-ээ төлөөд явна. И-баримтад хуримтлагдсан мэдээллээс харвал алт олборлогчид болон цөөн тооны ААН-ийн борлуулалтын орлого буураагүйг харж болно.   

ААН-үүд цалингаа тавих цаг болсон. Тэгэхээр та бүхэн НДШ төлөхгүйгээр цалингаа олгож болно. Дээрх компаниудын НДШ-ийг төр өмнөөс нь төлнө. Хэрэв төлсөн ААН байвал  буцаан олгоно.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“KFC-ТЭЙ ХАМТ МЭДЛЭГЭЭ ДҮҮРГЭЕ” тэтгэлэг зарлагдлаа 13 минутын өмнө
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа 2 цагийн өмнө
17 хүүхэд төрүүлж өсгөсөн Тэс сумын хосын үр ачийн тоо 100 хүрчээ 4 цагийн өмнө
WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ 4 цагийн өмнө
ТАНИЛЦ: Долдугаар сарын 27-ноос халуун ус хязгаарлах байршлууд 4 цагийн өмнө
Уулархаг нутгаар аадар бороо орж, говь, талын нутгаар халалт үргэлжилнэ 4 цагийн өмнө
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна Өчигдөр
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна Өчигдөр
Ихэнх нутгаар хална Өчигдөр
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 2026/07/23
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/23
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22