Стандартын шаардлагад нийцээгүй гар халдваргүйжүүлэх гелийг худалдан авахгүй байхыг анхааруулж байна

О.Шүрэнцэцэг
2020/04/18

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Одонтын 1-17 тоотод байрладаг "Скала" ХХК-ийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ. Шалгалтаар тус компани нь ариутгал, халдваргүйтгэлийн бодисыг үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлгүй бөгөөд спирт денатурат 1.4 тн-ийг үйлдвэрлэн, худалдан борлуулсан нь Эрүүл мэндийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3.7-д заасныг зөрчсөн тул Зөрчлийн тухай хуулийн 10.4 дүгээр зүйлийн 1-д заасны дагуу шийтгэл оногдууллаа.

Скала ХХК нь 2020 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдөр 25 мл-ээр савлагдсан гар халдваргүйжүүлэх гелийг хүнсний худалдааны ТҮЦ-т худалдан борлуулж байсан үйлдэл дээр нь зөрчлийг илрүүлж, 200 ширхэг 25 мл-ээр савлагдсан гар халдваргүйжүүлэх гелийг хураан авч зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явууллаа.

Тус компани нь халдваргүйтгэлийн бодис үйлдвэрлэх, худалдах, ханган нийлүүлэх тусгай зөвшөөрөлгүй, мэргэжлийн ажилтангүй, стандартын шаардлага хангасан ажлын байргүй, "АПУ" ХХК-аас этилийн техникийн спиртийг 700 литр авсан болох нь шалгалтын явцад баримтаар тогтоогдсон бөгөөд тус компанийн үйлдвэрлэсэн чанарын баталгаажилтгүй, хаяг шошгын зөрчилтэй, стандартын шаардлагад нийцээгүй гар халдваргүйжүүлэх гелийг худалдан авахгүй, хэрэглэхгүй байхыг иргэдэд анхааруулж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“KFC-ТЭЙ ХАМТ МЭДЛЭГЭЭ ДҮҮРГЭЕ” тэтгэлэг зарлагдлаа 13 минутын өмнө
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа 2 цагийн өмнө
17 хүүхэд төрүүлж өсгөсөн Тэс сумын хосын үр ачийн тоо 100 хүрчээ 4 цагийн өмнө
WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ 4 цагийн өмнө
ТАНИЛЦ: Долдугаар сарын 27-ноос халуун ус хязгаарлах байршлууд 4 цагийн өмнө
Уулархаг нутгаар аадар бороо орж, говь, талын нутгаар халалт үргэлжилнэ 4 цагийн өмнө
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна Өчигдөр
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна Өчигдөр
Ихэнх нутгаар хална Өчигдөр
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 2026/07/23
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/23
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22