УИХ-ын гишүүн О.Баасанхүү МАХН-аас албан ёсоор гарч байгаа тухайгаа мэдэгдлээ.
Тэрбээр "Миний бие МАХН-аас албан ёсоор гарах хүсэлтээ Н.Энхбаяр даргад хүргүүлсэн. Ирэх лхагва гарагт ямар намд элсэх нь тодорхой болно.
МАХН-ын удирдлагууд 2017 онд намайг намаасаа хөөсөн тухайгаа мэдэгдэж байсан. Намын дүрэмд хэн нэгнийх хөөх ёстой гэх дүрэм байхгүй. Дөрвөн жилийн хугацаанд МАХН УИХ-д суудалтай байх ёстой байсан. Тиймдээ ч би 114 мянган хүний итгэлийг тээн өнөөдрийг хүртэл тус намаар овоглосон.
Надад МАХН-ын үзэл баримтлал, хамт олон таалагдаагүй учраас орхиж яваа юм биш. Сонгуульд зайлшгүй өрсөлдөх шаардлагатай учраас энэ намын орхиж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна