Дарханы зам ашиглалтад орно, орохгүй

О.Шүрэнцэцэг
2020/04/22

"ТВ-9" телевизийн эрхлэн гаргадаг “Монгол коммент” нэвтрүүлгээр Улаанбаатар-Дархан чиглэлийн 204 км автозамын бүтээн байгуулалтын ажил удаа дараа хойшилсноос иргэд эд хөрөнгө болон амь насаараа хохирч  байгаа талаар хөндсөн. Тэгвэл энэ талаар бид сурвалжиллаа.

Дарханы замыг өнгөрсөн оны зургадугаар сарын 17-нд хааж, бүтээн байгуулалтыг эхлүүлсэн. Замыг хурдан хугацаанд ашиглалтад оруулахын тулд тав хувааж, таван компанид тендер зарласан. Нэгдүгээр багц, Баруун аймгууд руу явах уулзвараас Хармодотын даваа хүртэл 37.2 км авто зам. Хоёрдугаар багц, Хар модотын даваанаас өргөн хүртэл 30 км нь хоёрдугаар багцад хамаарна. Гуравдугаар багц, Урьханаас Сүмбэр хүртэл. Дөрөвдүгээр багц, Сүмбэрийн уулзвараас, Цайдамын хөндийг хүртэл 45 км зам. Тавдугаар багц, Цайдамын хөндийгөөс Дархан хүртэл 30.5 км авто зам байх юм. Ингэснээр замыг арваннэгдүгээр сарын 1-нд ашиглалтад бүрэн хүлээлгэн өгөхөөр болсон юм. Гэвч замын ажил төлөвлөсөн хугацаанд ашиг­лалтад ороогүйгээр барахгүй дахин хойшлох эрсдэл бий болоод байгаа юм.

Дарханы замыг хааснаас иргэд тойруугаар зорчиж байгаа. Энд  тэнд ухсан нүх, энхэл, донхол болсон замаар зорчихоос  өөр аргагүй. Засварын ажил эхэлсэнээс хойш цагдаагийн байгууллагад 140 гаруй осол бүртгэгдэж, цаана нь бүртгэгдээгүй ослууд ч цөөншүй гарсаар байгаа билээ. Хамгийн сүүлд  Улаанбаатараас Дархан чиглэлд явж байсан нийтийн тээврийн том оврын автобус осолдож, 30 гаруй иргэн зорчиж явснаас нэг нь нас барж, таван хүн гэмтсэн гэх. Уг нь түр зам барих ажилд 6.5 тэрбум төгрөг зарцуулсан байна. Хуучин замаар Улаанбаатар-Дархан хооронд хоёроос гурван цаг давхидаг байсан бол одоо дор хаяж таван цаг явдаг болжээ. Тендерт шалгарсан таван хятад компани нь дороо туслан гүйцэтгэгч арав гаруй дотоодын компанитай гэрээ байгуулсан гэж байгаа. Тендерт шалгарсан хятад компаниуд санхүүжилтээ авсан ч туслан гүйцэтгэгч нартаа санхүүжилтийг нь өгөөгүй гэсэн асуудлуудыг дагуулаад байгаа юм.

 

“Хөл хорионоос шалтгаалан ажилчид орж ирж чадахгүйгээс хугацаа нь хойшилж байна”

 

Тэгвэл энэ талаар Монгол Улсын зөвлөх инженер, “Ай си  ти консалтинг” компанийн захирал С.Очирбат “УБ-хотоос Дархан чиглэлийн 204.1 км замын ажил өнгөрсөн жил эхлээд замын ажил 30 гаруй хувьтай зогссон. Ингээд энэ жил энэ замын ажил энэ сард эхэлж, зургадугаар сарын 20 гэхэд ашиглалтад орохоор байсан. Гэвч өнөөдрийн байдлаар дээрхи заасан хугацаанаас хойшлохоор болоод байна. Тус замын ажил дээр зөвлөх компаниар манай улсын  “Ай си ти консалтинг” компани ажиллаж байна. Уг нь энэ оны нэгдүгээр  сард ажлын төлөвлөгөөгөө гаргаад энэ сарын 20-ноос Дарханы замын ажил эхлэх байсан ч ажил гүйцэтгэх БНХАУ-ын тендерт шалгарсан компанийн 100 гаруй хүнийг хилээр нэвтрүүлэхгүй гэсэн олон нийтийн шүүмжлэл хүчтэй явсан учраас Дарханы замын ажил хойшилсон. Хятад компанийн туслан гүйцэтгэгчээр монголчууд ажиллаж байгаа. Дарханы зам дээр 500 гаруй гүүр гүүрэн гарцын ажил байгаа аж. Энэ ажлууд хугацаа хамгийн их авдаг. Тиймээс зөвлөх компанийн хувьд хугацаа их авах ажлаас эхлүүлээд ажлыг үргэлжлүүлэхээр төлөвлөөд байна ” гэдгийг  хэлж байна.

Ингээд замын ажил дахин өнгөрсөн гуравдугаар сард эхэлж, зургадугаар сард ашиглалтад орохыг Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан мэдээлж байсан. Гэвч дэлхий нийтэд тархсан шинэ төрлийн коронавирусын халдвараас урьдчилан сэргийлж, Монгол Улс хилийн хориг тавьж, зарим төрлийн үйл ажиллагаандаа хязгаарлалт хийсэнтэй холбоотойгоор Дарханы замын ажил хойшилж байгаа юм байна. 

 

 “эд хөрөнгө, эрүүл мэндээрээ хохирсон 300 иргэн гомдол гаргасан”

 

Тэгвэл өчигдөр “Үндэсний мэдээллийн төв”-д  хохирогчдын төлөөлөл  А.Цэрэнбат  мэдээлэл Дарханы замын талаар мэдээлэл хийсэн юм. Тэрээр “Өнгөрсөн долдугаар сараас хойш Дарханы замд 140 зам тээврийн осол бүртгэгдэж, 20 гаруй иргэн амь насаа алдсан. Уг замаар зорчиж эд хөрөнгө, эрүүл мэндээрээ хохирсон 300 иргэн өнгөрсөн хугацаанд бүртгүүлж, 200 сая төгрөгөөр хохирсон талаараа гомдол гарган эхний ээлжинд дөрвөн сая төгрөгөөр хохирсон нэг иргэн Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн шүүхэд хандаад байна. Зам тээврийн сайд Б.Энх-Амгалан болон Зам тээврийн яамыг хариуцагчаар татсан. Дарханы замд хохирсон иргэдийн нийлэн Зам тээврийн сайд Б.Энх-Амгаланд хариуцлага тооц хэмээн Засгийн газарт хүсэлт гаргасан. Уг хүсэлтийн хариуд “Хэрвээ та бүхний эрх ашиг зөрчигдсөн гэж үзэж байвал шүүхэд эрхээ хамгаалуулахаар хандаж болно” гэсэн. Бид нарын зүгээс Дарханы замын бүтээн байгуулалтын ажлыг хурдан хийгээч хэмээн хүсэж байгаа. Тээврийн цагдаагийн газарт Дарханы замд гарч байгаа зам тээврийн ослыг бууруулахын тулд ямар ажил хийж байгаа талаар хүсэлт явуулсан. “Аюулгүй байдлыг хангуулахаар ажиллаж байгаа боловч авто замын эвдрэл, үзэгдэх орчин, тоосжилт ихтэй, хөдөлгөөн зохицуулах мэдээллэх самбар зэргийг гүйцэт байршуулаагүй зэргээс тээврийн хэрэгсэл аюулгүй зорчих боломж бүрдэхгүй байна” хэмээн цагдаагийн байгууллага нь нотолчихоод байна. Иймээс Зам тээврийн сайд Б.Энх-Амгаланг цагдаа болон АТГ-т өргөдөл гаргаж, шалгуулна” хэмээн мэдэгдлээ.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Багабанди: С.Зориг агсныг би Ерөнхий сайдад дэмжиж байсан, хэргийг илрүүлэх ёстой 3 цагийн өмнө
Ц.Цэрэнпунцаг: Нам ярьсан зарчимдаа хүрэх эсэхийг одоо л харья 3 цагийн өмнө
М.Билэгт: Нам итгэл өгвөл нэр дэвшинэ 3 цагийн өмнө
Н.Цэрэнбат: Би Оюутолгойн ТУЗ-д ороод ах нарын алдааг засч байна 3 цагийн өмнө
У.Отгонбаяр: Надад ахын нөлөө байхгүй, би улс төрийн туршлагагүй ч амьдралын туршлагатай 4 цагийн өмнө
Х.Нямбаатар: Д.Сумъяабазарыг УИХ-ын сонгуульд нэр дэвшээсэй гэж бодож байна 4 цагийн өмнө
Л.Наранбаатар: Би өнгөрсөн хугацаанд өөрийгөө хангалттай харуулсан учраас нам дэмжинэ гэдэгт итгэж байна 4 цагийн өмнө
Ж.Ганбаатар: МАН үлгэр жишээ нам, жагсаалтад улстөрч маш цөөхөн орсон байна лээ 4 цагийн өмнө
“Улаанбаатар марафон 2024”-т олон улсын гүйлтэд оролцогчдын бүртгэл өнөөдөр 17:00 цагт хаагдана 4 цагийн өмнө
Баянзүрхийн АН-аас Г.Болормаа, Ц.Жадамбаа тэргүүтэй найман хүнийг дэмжлээ 5 цагийн өмнө
"Нарантуул" захын уулзвараас "Өгөөмөр" зах хүртэлх авто замыг өнөөдөр хаана 5 цагийн өмнө
Үерийн эрсдэлтэй бүсэд амьдарч буй иргэдийг нүүлгэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болгов 5 цагийн өмнө
ОБЕГ: Баянхонгор аймагт 4.3 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд мэдрэгдсэн 5 цагийн өмнө
Эдийн засгийн бодлого - Алдаж оносон он жилүүд ба сонголт 5 цагийн өмнө
Нийслэлийн өмчийн асуудалтай холбоотойгоор Л.Наранбаатарыг хуулийн байгууллагаар шалгуулна 6 цагийн өмнө
ШИНЭ ХОРШОО: Өнөөдрийн зээл, маргаашийн өр 6 цагийн өмнө
“Ногоон автобус”-ны хэргийн урьдчилан хэлэлцүүлэг ирэх сарын 17-ны өдөр хүртэл хойшиллоо 6 цагийн өмнө
О.Номинчимэг ​​:Үл хөдлөхийн үнэлгээг зах зээлийн үнэлгээтэй дүйцүүлж байж татвар авахгүй бол тэгш бус байна 7 цагийн өмнө
Х.Нямбаатар: Нийслэлийн өмчийн асуудалтай холбоотойгоор Л.Наранбаатарыг шалгуулна 7 цагийн өмнө
С.Одонтуяа: Цэргийн ангиудад хүнлэг бус харьцааг таслан зогсоох үндэсний ажиллагаа явагдана 7 цагийн өмнө