Иргэд хувийн эмнэлэгт даатгалаар үйлчлүүлэх боломжтой

О.Шүрэнцэцэг
2020/04/23

Улсын эмнэлэгт үзүүлж, хэвтэн эмчлүүлнэ гэдэг  цаг нартай уралдаж явдаг нийслэлчүүдийн хувьд цаг барсан ажил болдог нь нууц биш.  Одоо ч мөн адил зарим  гурав дахь шатлалын улсын эмнэлэгт үзүүлж, шинжилгээ өгөх нь үүрийн таван жингээр гүйж очиж,  урт дарааллын ард өдөржин хүлээсээр үдийн цайны дараа арай гэж үзүүлдэг. Аль эсвэл 3-4 хоног, ихдээ бүтэн сар хүлээж байж, үзлэг шинжилгээнд хамрагддаг. Энэ нь хөдөө орон нутгаас хот газар бараадан эмнэлгийн үйлчилгээ авах гэсэн иргэдийн хувьд бүр ч их бухимдал, хүлээлтийг төрүүлж иргэдийг чирэгдүүлдэг. Тэгвэл энэ онд Эрүүл мэндийн даатгалын байгууллагын зүгээс   төр,хувийн хэвшлийн эмнэлгийн эрүүл мэндийн даатгалын сангаас олгох тусламж үйлчилгээний зардлын ялгааг үе шаттайгаар арилгаж, ижил түвшинд хүргэхээр ажиллаж байгаа нь цалингаас цалингийн хооронд явдаг. Эрүүл мэндээ орхигдуулчихсан иргэдийн хувьд том дэмжлэг үзүүлээд байна. Тухайлбал, хоёрдугаар сарын 1-нээс эхлэн даатгуулагч иргэд улсын болон даатгалын гэрээ бүхий хэвийн хэвшлийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхдээ суурь тарифаар тооцож оношийн бүлгээс хамааран Эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлт авах боломжтой болж буй юм. Өөрөөр хэлбэл, даатгуулагч иргэн та хэвтэн эмчлүүлэх тусламж үйлчилгээг авахдаа өвчний оношоос хамаарч дунджаар 409 мянган төгрөгийн буюу хамгийн дээд тал нь нэг сая 682 мянган төгрөгийн хөнгөлөлтийг Эрүүл мэндийн даатгалын сангаас эдлэх боломжтой болж байгаа юм. Энэ тухай өнгөрсөн хоёрдугаар сард ЭМДЕГ-ын дарга Г.Баясгалан “2020 оны хоёрдугаар сарын 1-нээс эхлэн улсын болон хувийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчийн зардлыг 30 орчим хувиар нэмэгдүүллээ. “Эрүүл мэндийн даатгалын тухай хууль”-д “Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг даатгуулагч болон даатгагч төлнө” гэж заасан. Даатгагч төлөх төлбөрийг 400 мянган төгрөг болгож нэмэгдүүлсэн. Өмнө нь хувийн болон улсын эмнэлгийн даатгалаас төлөх тариф өөр байсан бол хоёрдугаар сарын 1-нээс адилхан 400 мянган төгрөг болсон. Ингэснээр эрүүл мэндийн тусламжийн чанарт дэвшил гарна гэж үзэж байна” хэмээн мэдээлсэн. Тиймээс өнөөдөр дархлаа суларч, ядаргаанд дарлуулдаг хаврын өдрүүдэд иргэн танд хувийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх боломж нээлттэй байгаа гэдгийг дахин дуулгаж байна. Өмнө нь та улсын эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхдээ 300 мянган төгрөгийн хөнгөлөлтийг Эрүүл мэндийн даатгалын сангаас эдэлдэг байсан бол  энэ оны хоёрдугаар сарын 1-нээс эхлэн 400 мянган  төгрөгийн суурь тарифаар тооцож хөнгөлөлт авах боломж нээгдэж буй юм. Энэ хөнгөлөлт нь таны өвчний оношоос хамаарч ялгаатай байна. Хамгийн дээд тал нь нэг сая 682 мянган төгрөгийн хөнгөлөлт эдлэх боломжтой юм.

Харин хувийн хэвшлийн эмнэлэгт хэвтэхдээ 175 мянган төгрөгийн хөнгөлөлт эдэлдэг байсан бол одоо Эрүүл мэндийн даатгалын сангаас олгох зардлын хэмжээ 225 мянган төгрөгөөр нэмэгдэж суурь тариф 400 мянга болж, улсын эмнэлгийнхтэй ижил болжээ. Ингэснээр даатгуулагчид зөвхөн улсын эмнэлгийн орны дараалал хүлээлгүй хувийн эмнэлгүүдэд ч цаг алдалгүй хэвтэн эмчлүүлж эрүүлжих илүү боломжтой юм. Дашрамд дуулгахад, 2019 онд хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагад 48.8 тэрбум төгрөг олгож байсан бол даатгуулагчид учрах санхүүгийн дарамтыг багасгах зорилго тавьж энэ арга хэмжээг хэрэгжүүлснээр энэ онд 73.2 тэрбум төгрөг болгон нэмэгдүүлэхээр төсөвлөөд байна. Мөн энэ онд ЭМДЕГ-тай гэрээ байгуулсан эмнэлгүүдийг үзвэл улсын харьяалалтай 30 эмнэлэг, хувийн хэвшлийн 84 эмнэлэг байна. Эдгээр эмнэлгээс та  сонголтоо хийж болох аж.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“KFC-ТЭЙ ХАМТ МЭДЛЭГЭЭ ДҮҮРГЭЕ” тэтгэлэг зарлагдлаа 1 цагийн өмнө
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа 3 цагийн өмнө
17 хүүхэд төрүүлж өсгөсөн Тэс сумын хосын үр ачийн тоо 100 хүрчээ 5 цагийн өмнө
WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ 5 цагийн өмнө
ТАНИЛЦ: Долдугаар сарын 27-ноос халуун ус хязгаарлах байршлууд 5 цагийн өмнө
Уулархаг нутгаар аадар бороо орж, говь, талын нутгаар халалт үргэлжилнэ 5 цагийн өмнө
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна Өчигдөр
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна Өчигдөр
Ихэнх нутгаар хална Өчигдөр
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 2026/07/23
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/23
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22