Эрүүл мэндийн яамнаас "COVID-19" халдварын мэдээлэл хийж байна. ЭМЯ-ны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл
Өнөөдрийн байдлаар коронавирусийн халдвар нийт 213 хүн тархаж өвчилсөн хүний тоо 2.6 саяд хүрсэн. Мөн нас барсан хүний тохиодол 177,619 харин бүрэн эдгэрсэн хүний тоо 690 мянгад хүрлээ. Сүүлийн 24 цагийн дотор тархалт шинээр бүртгэгдсэн улс орон байхгүй. Хамгийн өндөр өвчлөлтэй байгаа нь Америк, Испани, Итали, Герман, Франц, Турк улсууд юм. ОХУ-д өчигдрийн байдлаар нийт 5200 хүн коронавирусийн халдвар авсан мөн 67 хүн нас барсан. Халдвар авсан хүмүүсийн ихэнх нь Москва хотод байгаа бөгөөд хүүхдүүд мөн халдвар ихээр авч байна.