ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү,
өчигдөр ХӨСҮТ-д болон орон нутагт сэжигтэй тохиолдол илрээгүй. Мөн эерэг тохиолдлын ойрын хавьтал болох хүмүүсээс коронавирус илрээгүй. Одоогийн байдлаар ХӨСҮТ-д 140 хүн эмчлүүлж байна. 35 дахь тохиолдол буюу олон улсын тээврийн жолооч хүүтэйгээ уулзсан гэх мэдээлэл тархсан бөгөөд үүнийг няцааж байна. Тэрбээр хүүтэйгээ уулзаагүй зөвхөн утсаар ярьсан болох нь тогтоогдсон.