МАН зөвхөн рейтинг тогтоох судалгаанд 15 тэрбум төгрөг зарцуулжээ

О.Шүрэнцэцэг
2020/04/23

МАН-ын дарга У.Хүрэл­сүх “Сонгуульд нэр дэвшигч­дээсээ нэг ч төгрөг авахгүй гэдгээ хатуу мэдэгдэж байна” хэмээсэн. Гэвч энэ нь зүгээр л нэг удаагийн ээлжит попрол байж. МАН сонгуульд нэр дэвших хүсэлтэй 300 орчим гишүүдээсээ тус бүр, судалгааны шат бүрт 50 сая төгрөг татан авч хөндлөнгийн хараат бус судалгаа хийлгэжээ. Тэгэхээр нэгдүгээр шатны судалгаанд оролцогчдын төлсөн мөнгөн дүнг тооцоод үзвэл 15 тэрбум орчим төгрөг болох нь. Харин хоёр, гурав дахь шатанд оролцогчдын зарцуулсан нийт мөнгөн дүн нь хэдэн хүн тухайн шатанд тунаж үлдсэнээс хамаарч буурна гэсэн үг. 

Өөрөөр хэлбэл уг судалгааг гурван шаттай, рейтинг өндөртэй хүнийг нь тодруулж шигших зарчмаар явуулсан байна. Иймд гурван шатны судалгаанд тунаж үлдсэн өндөр рейтингтэй гарч буй хүн тус бүр нь зөвхөн судалгаа хийлгэхэд 150 сая төгрөг зарцуулсан аж. Одоогийн байдлаар гурав дахь шатны судалгаагаар 80 гаруй хүн тунаж үлдсэн мэдээлэл түгээд байна. Тэднээс 40 хүн нь УИХ-ын сонгуульд МАН-аас нэр дэвших гэнэ. 

Харин үлдсэн 36 хүн нь МАН-ын дарга У.Хүрэлсүхийн “халаасны”-х хэмээж байгаа юм. Ингээд гурав дахь шатны судалгаанд дараах 76 хүн тодорч үлдсэн хэмээх мэдээлэл байна. Тэд зөвхөн энэ шатны судалгаанд оролцохын тулд МАН-д 3.8 тэрбум төгрөг өгч оролцжээ. Тэгвэл Үндэсний Аудитын газар УИХ-ын сонгуульд оролцох нам, эвслийн зардлын дээд хэмжээг 5.9 тэрбум төгрөг хэмээн тогтоогоод байгаа билээ. Эдгээр мэдээллээс үзвэл МАН сонгуульд асар их мөнгө цацах нь тодорхой боллоо. Гэхдээ тэр мөнгийг хаанаас хэрхэн гаргах вэ гэдэг нь хардлага төрүүлж буй юм. Улс орноороо эдийн засгийн хямралд татагдан орж ажилгүйдэл нүүрлэжядуурал нэмэгдэж эхлээд байхад хэний мөнгөөр, яаж сонгуульдах гэж буйгаа өнөөгийн эрх баригч МАН хэзээ ил тод зарлах вэ?.

Эх сурвалж: "Ардчилал таймс сонин"


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“KFC-ТЭЙ ХАМТ МЭДЛЭГЭЭ ДҮҮРГЭЕ” тэтгэлэг зарлагдлаа 1 цагийн өмнө
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа 3 цагийн өмнө
17 хүүхэд төрүүлж өсгөсөн Тэс сумын хосын үр ачийн тоо 100 хүрчээ 5 цагийн өмнө
WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ 5 цагийн өмнө
ТАНИЛЦ: Долдугаар сарын 27-ноос халуун ус хязгаарлах байршлууд 5 цагийн өмнө
Уулархаг нутгаар аадар бороо орж, говь, талын нутгаар халалт үргэлжилнэ 5 цагийн өмнө
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна Өчигдөр
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна Өчигдөр
Ихэнх нутгаар хална Өчигдөр
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 2026/07/23
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/23
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22