Л.Оюун-Эрдэнэ: Цэцийн гишүүд турж үхэх гээд байна уу

О.Шүрэнцэцэг
10 цагийн өмнө

ҮХЦ-ээс 1992 оны арванхоёрдугаар сард гаргасан хууль тогтоомж болон албан тушаалтнуудад холбогдох заалтыг хянана гэж шийдвэрлэсэн. Чуулганы хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хэлэлцэж, УИХ хүлээж авахаас татгалзлаа.  Энэ талаар зарим гишүүн байр сууриа илэрхийлэв. 

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ: -Чоно борооноор гэдэг шиг зүйл боллоо. "Эрдэнэт"-ийн 49 хувийн асуудал явж байгаа. Цэцийг ийм шийдвэр гаргана гэж бодоогүй. Өнөөдөр онцгой дэглэм тогтооосон 1991 оны хуулийг хүчингүй болгоод асуудал оруулж ирж байна. Тэнд ямар луйвар хийдэг байсныг илрүүлсэн. Төрд тангараг өргөсөн хүмүүс хувийн компанид үйлчилдэгээ больмоор юм. М.Батсуурь тэргүүтэй Захиргааны хэргийн шүүх "Эрдэнэт үйлдвэр"-ийг ТӨҮГ болгосныг цуцлах уулзалт хийж байна. Улсад нэг их наяд татварыг "Эрдэнэт" үйлдвэр төлсөн. УИХ-ын гишүүд энэ дүгнэлтийг хүлээж авч болохгүй. ҮХЦ-ийн гишүүд турж үхэх гээд байна уу, хувийн компаниуд турж үхэх гээд байна уу

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж:  -ҮХЦ-ийн хуралдаанд оролцсон Цэрэнбадам гэж хүн юун этгээд вэ.  Ийм хүнийг оролцуулсан чинь зөв юм уу.  Цэц захиалгаар шийдвэр гаргасан байна. Н.Нанзаддорж гэдэг этгээд зорилготой тавигдсан хүн шүү. ТӨХ-нд ажиллаж байсан. ҮХЦ-д захиалгаар томилогдсон. Хуульзүйн байнгын хороо яагаад хүлээж авна гэсэн санал өгсөн бэ.  МАН-ын гишүүд ээ, "Эрдэнэт" үйлдвэрийн талаар гаргасан шийдвэрээ мартаагүй биз. Найраанд орсон байна гэж үзэх үү, үүлэн чөлөөний нарыг ашиглах гэж байна гэж үзэх үү гэв. 



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“KFC-ТЭЙ ХАМТ МЭДЛЭГЭЭ ДҮҮРГЭЕ” тэтгэлэг зарлагдлаа 1 цагийн өмнө
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа 3 цагийн өмнө
17 хүүхэд төрүүлж өсгөсөн Тэс сумын хосын үр ачийн тоо 100 хүрчээ 5 цагийн өмнө
WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ 5 цагийн өмнө
ТАНИЛЦ: Долдугаар сарын 27-ноос халуун ус хязгаарлах байршлууд 5 цагийн өмнө
Уулархаг нутгаар аадар бороо орж, говь, талын нутгаар халалт үргэлжилнэ 5 цагийн өмнө
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна Өчигдөр
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна Өчигдөр
Ихэнх нутгаар хална Өчигдөр
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 2026/07/23
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/23
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22