Коронавирус дэлхийн улс орнуудад ялгаатай гурван хэлбэрээр тарж байна

О.Шүрэнцэцэг
2020/04/27

“Covid-19”-ийн талаар олон улсын эрдэмтэд ямар дүгнэлт хийж байгааг Тагнуулын ерөнхий газраас тоймлон сонирхолтой мэдээллийг олон нийтэд хүргэжээ.

Дэлхийн хэмжээнд одоогийн байдлаар “Covid-19”-ийн эсрэг вакцин, эм бүтээхээр бие даасан судалгааны байгууллага, судлаачдаас гадна их сургууль, төрийн байгууллага, аж ахуйн нэгж, эрдэмтэн судлаачдын хамтарсан 80 орчим баг, 140 гаруй туршилт хийж байгаагаас дийлэнх нь анхан шатны түвшинд, 11 нь клиник туршилтад ороод байгаа юм байна.

 Тухайлбал, Оксфордын Их Сургуулийн эрдэмтдийн баг вакцины 1 дүгээр шатны клиник туршилтыг эхлүүлсэн бол АНУ-ын биотехнологийн хоёр компани, БНХАУ-ын шинжлэх ухааны гурван групп тус тусын туршилтыг мөн эхлүүлжээ.

Оксфордын Их Сургуулийн судалгааны багийн тэргүүн Сара Гилберт, энэ оны есдүгээр сар гэхэд вакцины туршилт дуусах бөгөөд үйлдвэрлэлийн бэлтгэл эхэлсэн гэж мэдэгдэв. Харин вакцин үйлдвэрлэгч дэлхийн хоёр томоохон фирм “GSK” болон “Sanofi”-ийн хамтарсан баг, энэ оны хоёрдугаар хагаст вакциныг туршиж, амжилттай болвол 2021 оны хоёрдугаар хагаст өвчтөнд хэрэглэх боломжтой гэж мэдэгдэв. Ихэнх эрдэмтэн судлаачид Эбола, ХДХВ, хумхаа зэргийг эмчлэхэд хэрэглэдэг эм коронавирусний эсрэг үйлчилж байгаа эсэхийг судалж тогтооход зургаан сар, эсрэг биет болох Y хэлбэрийн уургийг бий болгоход зургаан сар, харин вакциныг бүтээхэд 18 сар шаардлагатай гэсэн байр суурьтай байна.

“Covid-19” анх Ухань бус тус хотоос өмнө зүгт 2019 оны есдүгээр сараас эхлэн тархсан байж болзошгүй хэмээн Кэмбрижийн их сургуулийн хэсэг эрдэмтэд таамаглаж байна. Тус их сургуулийн судлаачид цөөнгүй орноос дээж аван судалсны дүнд вирусын анхны дэгдэлт өнгөрсөн оны есдүгээр сарын 13-наас арванхоёрдугаар сарын 7-ны хооронд гарсан байх магадлалтай гэж үзжээ.

Генетикч Питр Форстер тэргүүтэй эрдэмтэд вирусын хувьслыг математик алгоритм ашиглан тогтоох судалгаа явуулж дэлхий дахинд шинэ төрлийн коронавирусын 3 хэвшил тархаж байна гэж дүгнэв. Тодруулбал, АНУ-ын PNAS (Proceedings of the National Academy of Sciences)  эрдэм шинжилгээний сэтгүүлд хэвлүүлсэн өгүүлэлд “А хэвшил” нь сарьсан багваахайнаас илэрдэг коронавирустэй хамгийн төстэй боловч Уханьд түгээмэл илрээгүй. Харин “В хэвшил” нь Уханьд хамгийн түгээмэл илэрсэн ч Зүүн Азийн орнуудаас цааш тархаагүй. “С хэвшил” нь Франц, Итали, Швед, Их Британид хамгийн түгээмэл илэрсэн боловч эх газрын Хятадад огт бүртгэгдээгүй байна.

ОХУ-ын “Биологийн анагаах ухааны агентлаг”-ийн тэргүүн В.Скворцова коронавирусын тохиолдлын 30 орчим хувь нь SARS-тай адил хөнгөн хэлбэрээр өвчилж байна хэмээн мэдээлэв. Харин Хорио цээрийн албанаас “Вирус муураас муурт, эсвэл могойноос могойд буюу төрөл зүйл дотор халдварлаж болзошгүй ч амьтнаас хүнд халддаг эсэх нь тодорхойгүй” гэв.

БНХАУ-ын ӨМӨЗО-д “Covid-19”-ийн халдвартай жирэмсэн эмэгтэй хоёр сарын турш эмнэлгийн хяналтад эмчилгээ хийлгэн дөрөвдүгээр сарын эхээр амаржсан бөгөөд нярай шинэ төрлийн коронавирусын IgG эсрэг биетийн дархлаатай төржээ. Энэ нь “хамгаалах” шинжтэй эсрэг биет бөгөөд эхээс урагт дамжсан байж болзошгүй аж. Харин коронавирусын халдвар эхээс урагт савны ус болон цусаар дамжин халдварладаг байж болзошгүй тул жирэмсэн эмэгтэйчүүдэд тавих анхаарлаа сулруулж болохгүйг мэргэжилтнүүд сэрэмжлүүлсэн байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
“KFC-ТЭЙ ХАМТ МЭДЛЭГЭЭ ДҮҮРГЭЕ” тэтгэлэг зарлагдлаа 1 цагийн өмнө
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа 3 цагийн өмнө
17 хүүхэд төрүүлж өсгөсөн Тэс сумын хосын үр ачийн тоо 100 хүрчээ 5 цагийн өмнө
WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ 5 цагийн өмнө
ТАНИЛЦ: Долдугаар сарын 27-ноос халуун ус хязгаарлах байршлууд 5 цагийн өмнө
Уулархаг нутгаар аадар бороо орж, говь, талын нутгаар халалт үргэлжилнэ 5 цагийн өмнө
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна Өчигдөр
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна Өчигдөр
Ихэнх нутгаар хална Өчигдөр
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 2026/07/23
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/23
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22