“COVID-19”: Есөн хүн эдгэрлээ

О.Шүрэнцэцэг
2020/04/27

Шинэ коронавирусын халдварын нөхцөл байдлын талаар өчигдөр хийсэн ЭМЯ-ны мэдээллээр сүүлийн 24 цагийн дотор халдвар 213 улсад бүртгэгдэж, 2.9 сая хүн өвчилж 203 мянган  хүн нас барж, 830 гаруй мянган хүн эдгэрсэн байна.

ОХУ-д шинээр 5966 тохиолдол бүртгэгдэж нийт тохиолдлын тоо 74538 болсон байна. Нас баралт 66-аар нэмэгдсэн нь тус улсад өвчлөл бүртгэгдсэнээс хойш хамгийн өндөр тоо болсон бөгөөд дөрвөн өдөр дараалан ОХУ-ын Москва хотын орчмын өвчлөл эрс нэмэгдэж байна гэж ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл хэллээ.

Тус улсад халдвар нэмэгдэж байгаа нь хөл хорионы дэглэмийг иргэд сахихгүй,  улирлын томуугийн шинж тэмдэгтэй цуг коронавирусын халдвар хавсрах, 50 хувь нь шинж тэмдэггүй байгаа учраас  эмнэлгийн байгууллагад хандахгүй байгаагаас болж байна гэж  дүгнэж байна. Мөн ОХУ-ын муж улсууд болох  Эрхүү, Тува, Буриад, Халимаг зэрэг улсуудад өвчлөл нэмэгдэж байна. Ялангуяа Монгол Улстай хил залгаа Бүгд найрамдах Халимаг Улсын  300 мянган хүн амтай  бөгөөд одоогоор 148 хүн өвчилж гурван хүн нас барсан нь өндөр үзүүлэлт болохыг онцоллоо. Энэ долоо хоногт Азийн орнуудаас коронавирусийн халдварын  улмаас хамгийн их нас баралт гарсан улс  Индонез улс болжээ. Хүн амынх нь дунд тамхины хэрэглээ өндөр байгаа учраас багасгах уриалгыг гаргаад байгаа юм байна.

Монгол Улсын хувьд ажиглалтад 743 хүн байна. ХӨСҮТ-ийн Ерөнхий  захирал Д.Нямхүү “ХӨСҮТ-д 167 хүнд давтан шинжилгээ хийснээс  166-аас нь илрээгүй. Нэг оюутнаас гурав дахь давтан шинжилгээгээр коронавирус илэрснээр ОХУ-аас ирсэн оюутнуудын 21-ээс нь вирус илэрлээ.  Монгол Улсын хувьд коронавирусын батлагдсан 38 тохиолдол, эдгэрсэн есөн хүн болж, эмчлэгдэж байгаа 29 хүн байна” гэв. Мөн франц иргэний биеийн байдал  хөнгөн, бие нь эрс сайжирч байгааг хэлэв. Цэрний шинжилгээ дээр вирус цөөхөн тоологдож байгаа, удахгүй бүрэн эдгэрвэл ажиглалтын байр луу шилжүүлэх аж.

ДЭМБ-ын мэдээлж буйгаар Монгол Улс бусад улс оронтой харьцуулахад тайван байгаа боловч коронавирусын халдвар бидний  ард биш урд байна. Хүн амын дунд халдвар тархах эрсдэл өндөр байгааг ЭМЯ-наас мэдээлж байна. Тиймээс бэлтгэл байдлыг хангахад анхаарч байгааг онцлов. Хэвлэлийн бага хурлын үеэр Улсын нэгдүгээр төв эмнэлгийн ерөнхий захирал Т.Мөнхсайхан

“Эмнэлгээр үйлчлүүлэгчдийн урсгалыг багасгах зорилгоор утсаар цаг өгч, зөвлөгөө өгч байна. Хэрэв эмнэлэгт сэжигтэй тохиолдол бүртгэгдвэл  25 ор болон нөөцөд  гурван ор бэлэн байгаа. Халдвар хэрэв дэгдсэн тохиолдолд эмнэлгийн үндсэн хэсгээс тусгаарлагдсан 140 орыг бэлдсэн. Энэ хэсэгт халдвар авсан хүний биеийн байдал хүндэрсэн тохиолдолд шаардлагатай бүх шинжилгээг хийх багаж төхөөрөмжүүдийг бэлдсэн. Мөн амьсгал, зүрх судасны системийг орлуулах, уушгины дурангаар эхо хийх төхөөрөмж ЭМЯ-аас шийдвэрлэж өгсөн. Хэрэв дэгдэлт гарлаа гэж бодоход  эрчимт эмчилгээний орыг хоёр дахин нэмж, найман баг гаргаж сэлгэн ажиллах төлөвлөгөөг боловсруулж шаардлагатай хувцас хэрэгсэл эм бэлдмэлийн гурван сарыг нөөцийг бэлдсэн.

Мөн Эрүүл мэндийн яам болон Онцгой байдлын Ерөнхий газар хамтран шинэ коронавирусийн халдвар дэгдвэл ямар зарчмаар ажиллах талаар хээрийн бэлтгэл сургуулийг энэ сарын 6-8-нд хийнэ.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
“KFC-ТЭЙ ХАМТ МЭДЛЭГЭЭ ДҮҮРГЭЕ” тэтгэлэг зарлагдлаа 1 цагийн өмнө
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа 3 цагийн өмнө
17 хүүхэд төрүүлж өсгөсөн Тэс сумын хосын үр ачийн тоо 100 хүрчээ 5 цагийн өмнө
WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ 5 цагийн өмнө
ТАНИЛЦ: Долдугаар сарын 27-ноос халуун ус хязгаарлах байршлууд 5 цагийн өмнө
Уулархаг нутгаар аадар бороо орж, говь, талын нутгаар халалт үргэлжилнэ 5 цагийн өмнө
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна Өчигдөр
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна Өчигдөр
Ихэнх нутгаар хална Өчигдөр
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 2026/07/23
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/23
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22