Хуурай замын цэргийн командлалын 30 офицер, ахлагч орон сууцтай боллоо

О.Шүрэнцэцэг
2020/04/27

Зэвсэгт хүчин тэр дундаа Хуурай замын цэргийн командлалд 2020 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр нэгэн баярт үйл явдал тохиолдов. БХЯ, ЗХЖШ-аас алба хаагчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх хүрээнд Хуурай замын цэргийн командлалын албан тушаалын 30 айлын орон сууцыг Төв аймгийн Зуунмод хотноо барьж, энэ өдөр ашиглалтад хүлээн авсан юм. Энэхүү арга хэмжээнд УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, Хуурай замын цэргийн командлагч, бригадын генерал Б.Амгаланбаатар, ЗХЖШ-ын Ар талын газрын дарга, бригадын генерал М.Эрдэнэдалай, Төв аймгийн Засаг дарга Ж.Батжаргал, барилгын ажлыг гүйцэтгэгч “Бутозм” ХХК-ийн захирал Б.Сүхболд тэргүүтэй албаны хүмүүс оролцож, ёслолын тууз хайчиллаа.


  Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч, бригадын генерал Б.Амгаланбаатархэлсэн үгэндээ “2016 онд УИХ-аар батлан хамгаалахын багц хуулиуд шинэчлэгдэн Зэвсэгт хүчний Хуурай замын цэрэг бие даасан төрөл цэрэг болж гарснаас хойш Хуурай замын цэргийн бие даасан үйл ажиллагааг хангах үүднээс БХЯ, ЗХЖШ-аас эрх зүйн болоод бусад асуудлыг шийдвэрлэхээр шат дараатай арга хэмжээг тасралтгүй хэрэгжүүллээ. Үүний үр дүнд Зэвсэгт хүний Хуурай замын цэргийн командлал бие даан үйл ажиллагаа явуулах бүх нөхцөл боломж бүрдсэн. 2017 оны 4 дүгээр сарын манай командлал Байлдааны тугаа хүлээн авч байсан бол 2019 оны 9 дүгээр сард өөрийн гэсэн байртай болж, 2020 оны 4 дүгээр сард офицер, ахлагчийн албан тушаалын 30 айлын орон сууц ашиглалтад орлоо. Командлалын бие даасан байдлыг бүрэн хангах хүрээнд удирдлага, бүрэлдэхүүний нийгмийн асуудлыг шийдвэрлэсэн БХЯ, ЗХЖШ, Төв аймгийн удирдлага, хамт олонд бие бүрэлдэхүүнийхээ нэрийн өмнөөс талархлаа илэрхийлье. Энэхүү байрыг барихад орон нутгаас дэд бүтцийг нь бүрэн шийдэж өгсөн. Цаашдаа бусад ажилтан алба хаагчдын нийгмийн хамгааллыг шийдвэрлэх ажил үргэлжлээд явна” гэв. “Бутозм” ХХК-ийн захирал Б.Сүхболд “Барилгын ажлыг 2019 оны 9 дүгээр сараас эхлэн тасралтгүй гүйцэтгэсэн. Энэ барилга чанарын өндөр түвшинд баригдсан гэдгийг онцлон хэлмээр байна. Хоёр орцтой, айлууд нь 2-3 өрөөтэй, өвөлдөө дулаахан, дуу тусгаарлагчтай, 10 автомашины гарааштай, гаднаа мөн зогсоолтой” гэлээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“KFC-ТЭЙ ХАМТ МЭДЛЭГЭЭ ДҮҮРГЭЕ” тэтгэлэг зарлагдлаа 1 цагийн өмнө
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа 3 цагийн өмнө
17 хүүхэд төрүүлж өсгөсөн Тэс сумын хосын үр ачийн тоо 100 хүрчээ 5 цагийн өмнө
WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ 5 цагийн өмнө
ТАНИЛЦ: Долдугаар сарын 27-ноос халуун ус хязгаарлах байршлууд 5 цагийн өмнө
Уулархаг нутгаар аадар бороо орж, говь, талын нутгаар халалт үргэлжилнэ 5 цагийн өмнө
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна Өчигдөр
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна Өчигдөр
Ихэнх нутгаар хална Өчигдөр
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 2026/07/23
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/23
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22