ГБХЗХГ: Хүүхдүүдээ орон нутаг руу явуулж буй эцэг, эхчүүдэд зөвлөж байна

О.Шүрэнцэцэг
2020/04/28

Ковид-19 вирусын тархалттай холбоотойгоор цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагааг ирэх есдүгээр сарын 1-нийг хүртэл хойшлуулаад байгаа. Үүнтэй уялдуулан эцэг, эхчүүд хүүхдүүдээ хөдөө, орон нутаг руу явуулах нь нэмэгджээ. Тиймээс Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраас зөвлөмж гаргажээ.  

Бэлтгэж өгөх материаллаг зүйлс:

  • Амны хаалт, нимгэн бээлийг хүрэлцэх хэмжээгээр бэлтгэж явуулах
  • Анхны тусламжийн жижиг хайрцаг бэлтгэх, үүнд: гар ариутгагч, эмнэлгийн спирт, иод, бинт, хөвөн, гарын болон нарны тос, өвчин намдаах эм хэрэгсэл гэх мэт
  • Нарны малгай, халхавч, усны болон уул хаданд авирахад өмсөхөд тохиромжтой хальтардаггүй гутал, цаг агаарын нөхцөлд тохируулан өмсөх ээлжийн хувцас, бусад

Захиж, анхааруулах зүйлс:

  • Хэн нэгэн биеийн эмзэг хэсгүүдэд хүрэх, шалиг үг хэллэгээр өдөх, эвгүйцэм ширтэх, хүнгүй газар болзох санал тавих зэрэгтэй тулгарвал, хамгийн итгэж болох, хамгаалах хүнд хэлж, тусламж авах талаар нэр зааж, хэлж өгөх
  • Аав, ээжийнхээ утасны дугаарыг цээжлэх, утсаар болон интернетээр холбогдох аргыг зааж өгөх, гар утсаа цэнэгтэй байлгах
  • Шаардлагатай тохиолдолд 108, 102, 103 утсанд холбогдох
  • Бие эвгүйрхэх, бөөлжих, суулгах, халуурах, ханиалгах зэрэг өвчний шинж тэмдэг илэрвэл, насанд хүрэгчдэд хандаж тусламж авах
  • Мотоцикл унах, сундлах, танихгүй хүний машинд суухаас татгалзах
  • Цаг агаарын мэдээ сонсож, хувцаслалт, ахуйн хөдөлмөрөө зохицуулах
  • Салхи шуурга ихтэй үед гэрээс гарахгүй, хонь малд явахгүй байх
  • Хээр хөдөө хаягдсан төмрийн сэг, битүү эд зүйлийг цохиж балбаж тоглохгүй байх
  • Уул хаданд авирахдаа болгоомжлох, хальтрахгүй гутал өмсөх
  • Гол нуурын усанд орохдоо гүехэн урсгалтай газрыг сонгох
  • Худагт мал услах, ус авах зэрэгт насанд хүрэгчтэй хамт явах
  • Хонь мал хариулах хишиг өдөр гэрийн барааны үзэгдэх орчинд бэлчээрлүүлэх, биедээ ус, нарны малгай, халхавч авч явах
  • Харангадсан ан амьтдаас болгоомжлох
  • Хачиганд хазуулах, наранд хэт халахаас урьдчилан сэргийлж, нарны малгай өмсөх
  • Хэвлээр явагч, жижиг мэрэгч амьтдаар тоглохгүй, үүр ноохойг эвдэхгүй, могойнд хатгуулахаас сэргийлэх
  • Ан амьтны мах идэхгүй байх, үе тэнгийнхэн болон насанд хүрэгчдийг дагаж ан гөрөөнд явахгүй байх
  • Ганцаараа уул хад, гол ус, өндөр ургасан өвс, дэрс шигүү ургасан газар явахгүй, нуугдаж тоглохгүй байх
  • Галаар наадахгүй байх

Хүүхдийг хүлээж авч байгаа төрөл садан, найз нөхөддөө захиж анхааруулах:

  • Хүүхдийн биеийн эрүүл мэнд, сэтгэл санааны байдлыг өдөр бүр ажиглаж, мэдээлж байх, шаардлагатай тохиолдолд эмнэлгийн тусламжид холбох
  • Хүүхдийн хонь мал хариулах хишиг өдөрт гэрийн барааны үзэгдэх орчинд бэлчээрлүүлэх, биедээ ус, нарны малгай, халхавч авч явахыг зөвлөх, хянах
  • Хүүхдийг ганцааранг орхих, дэргэд нь архи, тамхи, зохисгүй үг хэллэг хэрэглэхээс татгалзах
  • Мотоцикл унах, сундлах, мориноос унахаас сэргийлэх
  • Хүүхэдтэй эерэг элэгсэг харилцах, юмс үзэгдлийн учир шалтгааныг тайлбарлаж таниулахад анхаарах
  • Гэр бүлийн харилцааны эерэг уур амьсгалыг бүрдүүлэх
  • Монгол ахуй, ёс заншил, ёс суртахууны талаарх мэдлэгийг нэмэгдүүлэх
  • Ажил хөдөлмөрийн дөр суулгах, зөвлөх

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“KFC-ТЭЙ ХАМТ МЭДЛЭГЭЭ ДҮҮРГЭЕ” тэтгэлэг зарлагдлаа 2 цагийн өмнө
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа 4 цагийн өмнө
17 хүүхэд төрүүлж өсгөсөн Тэс сумын хосын үр ачийн тоо 100 хүрчээ 6 цагийн өмнө
WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ 6 цагийн өмнө
ТАНИЛЦ: Долдугаар сарын 27-ноос халуун ус хязгаарлах байршлууд 6 цагийн өмнө
Уулархаг нутгаар аадар бороо орж, говь, талын нутгаар халалт үргэлжилнэ 6 цагийн өмнө
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна Өчигдөр
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна Өчигдөр
Ихэнх нутгаар хална Өчигдөр
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 2026/07/23
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/23
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22