Хошууч генерал Т.Бадралыг БНХАУ-д суух Элчин сайдаар томилно

О.Шүрэнцэцэг
2020/04/30

Засгийн газрын өчигдрийн  ээлжит хуралдаанаар хэд хэдэн асуудлыг шийджээ.  Тухайлбал,  Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадралыг БНХАУ-д суух Элчин сайдаар томилох асуудлыг хэлэлцэж дэмжсэн байна.  Улмаар ойрын хугацаанд Ерөнхийлөгчид танилцуулахаар болжээ.   Ерөнхийлөгч түүнийг  дэмжвэл УИХ-аар хэлэлцүүлж, томилох юм. Т.Бадрал нь 1974-1984 онд Улаанбаатар хотын 18 дугаар сургууль, Эрдэнэт хотын нэгдүгээр дунд сургуулийг дүүргэсэн. 1984-1988 онд ЗХУ-ын Москва хотын Хилийн цэргийн командын дээд сургуульд суралцсан бөгөөд 1990-1994 онд МУИС-ийн Олон улсын харилцааны дээд сургуулийг олон улсын харилцаа, франц судлалын мэргэжлээр 1999-2001 онд Санхүү, эдийн засгийн дээд сургуулийг Бизнесийн удирдлагын чиглэлээр бакалавр, 2013 онд Улаанбаатар-Эрдэм дээд сургуулийг бизнесийн удирдлагын мастер зэрэгтэй ,сурч төгссөн.   2013 онд Шинэ Зеландын Массигийн их сургуульд англи хэлний курсийг дүүргэсэн. Англи, орос, франц хэлтэй.

Ажилласан байдал

  • 2004-2005 онд Гамшгаас хамгаалах ерөнхий газарт мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн,
  • 2005-2006 онд Онцгой байдлын ерөнхий газрын Стратегийн төлөвлөлт, гадаад харилцааны газрын дарга,
  • 2008 онд Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга,
  • 2009-2015 онд Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга,
  • 2015 оноос Онцгой байдлын ерөнхий газрын дарга, Улсын Онцгой комиссын орлогч даргаар ажиллаж байна.
  • 2008-2013 онд Дэлхийн банкны санхүүжилттэй “Шувууны томуу, хүний томуугийн цар тахалтай тэмцэх чадавхыг сайжруулах төсөл”-ийн зохицуулагч, төслийн удирдах хорооны дарга,
  • 2015 оноос НҮБХХ-өөс хэрэгжүүлж байгаа “Орон нутгийн гамшгийн эрсдэлийг бууруулах чадавхыг сайжруулах төсөл”-ийн захирал,
  • Мөн 2008 оноос НҮБ-ын Гамшгийн үнэлгээ зохицуулалтын газар (UNDAC)-ын гамшгийн үнэлгээ зохицуулалтын багийн гишүүнээр тус тус ажиллаж байна.
  • 2015 оны гуравдугаар сарын 18-ны өдөр Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигаар Бригадын генерал цол хүртсэн Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын анхны генерал цолтон.
  • 2017 оны долдугаар сарын 9-ний өдөр мөн хошууч генерал цол хүртсэн байна. 

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“KFC-ТЭЙ ХАМТ МЭДЛЭГЭЭ ДҮҮРГЭЕ” тэтгэлэг зарлагдлаа 2 цагийн өмнө
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа 4 цагийн өмнө
17 хүүхэд төрүүлж өсгөсөн Тэс сумын хосын үр ачийн тоо 100 хүрчээ 6 цагийн өмнө
WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ 6 цагийн өмнө
ТАНИЛЦ: Долдугаар сарын 27-ноос халуун ус хязгаарлах байршлууд 6 цагийн өмнө
Уулархаг нутгаар аадар бороо орж, говь, талын нутгаар халалт үргэлжилнэ 6 цагийн өмнө
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна Өчигдөр
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна Өчигдөр
Ихэнх нутгаар хална Өчигдөр
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 2026/07/23
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/23
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22