УОК: Тусгаарлагдсан 60 иргэн 39.5 сая төгрөгийн төлбөрөө төлөөгүй

О.Шүрэнцэцэг
2020/04/30

Монгол Улс гурван удаагийн нислэгээр АНУ, Зүүн өмнөд Ази, Европоос иргэдээ татан авахаар боллоо. Тэгвэл гадаадаас тусгай үүргийн онгоцоор ирж тусгаарлагдсан иргэд төлбөрөө төлөөгүй байгааг албаныхан хэллээ.  Энэ талаар ОБЕГ-ын  тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян “Улсын онцгой комисс, Засгийн газраас хоёрдугаар сарын 1-нээс хойш эх орондоо ирэх иргэдийн хүсэлтийг судалж үзээд, үе шаттайгаар татан авах ажлыг зохион байгуулж байна. Нийт тусгай үүргийн найман нислэгээр 1800 гаруй,  хилийн боомтоор 2400 гаруй, төмөр замын боомтоор 4300 гаруй иргэнийг татан авсан. Улсын онцгой комиссын Шуурхай штаб дээр гадаадад суугаа Элчин сайдын яам, Консулын газраас ирсэн нэрсийг тусгай ажлын хэсэг гарган, нягталж эцэслэн “МИАТ” компанид нэрсийг өгсөн. Одоогийн байдлаар дэлхийн 35 орны 9900 гаруй иргэд эх орондоо ирэх хүсэлтээ өгөөд байна. Сүүлийн өдрүүдэд БНСУ-ын Элчин сайдын яамны гадна манай улсын иргэд эмх замбараагүй байдал үүсгэх, дипломат ажилтнуудын эрхэнд халдах, нэр төрийг гутаах үйлдэл гаргаж байна. Иргэддээ анхааруулж хэлэхэд Элчин сайдын яамны өдөр тутмын үйл ажиллагаанд хүндэтгэлтэй хандах асуудлыг онцгойлон анхааруулж байна.  Манай улс тусгаарлах байр, эмч мэргэжилтнүүдийн бололцоог харгалзан үзэж, “МИАТ” компанийн хоёр онгоцоор иргэдээ үе шаттайгаар татан авна. ОХУ-аас ирэхээр хүсэлтээ өгсөн 570 гаруй оюутан байна. Дөрөвдүгээр сарын 6-наас эхлэн ОХУ-ын бүх их дээд сургуулиуд цахим сургалтад шилжсэн. Тэнд байгаа 2000 гаруй оюутан эх орондоо ирэх хүсэлтэй байна.Туркт байгаа 500 гаруй иргэн эх орондоо ирэх хүсэлтээ илгээсэн. Энэ асуудлыг ойрын хугацаанд судалж байна.

Бид хоёрдугаар сарын 1-нээс хойш нийтдээ 4300 гаруй иргэнээ татан авсан. Эдгээр иргэдийн 2195 буюу 1.7 тэрбум төгрөг тусгаарлах байрны зардалд орсон. Эндээс 60 иргэн нийт 39.5 сая төгрөгийн төлбөрөө төлөөгүй байгаа. Энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх тал дээр ярилцаж байна. БНХАУ-аас гэхэд тэнд хорих ял эдэлж байгаад ирсэн төлбөрийн чадваргүй иргэдийн асуудал үүсч байгаа.  Үүний зэрэгцээ, гадаадад буй иргэд хуурамчаар эмнэлгийн бичиг хийж, бүгд өвчтэй гэх хандлага үүсгэж байна. Хуурамчаар бичиг баримт бүрдүүлж буй иргэдэд хариуцлага тооцно" гэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
“KFC-ТЭЙ ХАМТ МЭДЛЭГЭЭ ДҮҮРГЭЕ” тэтгэлэг зарлагдлаа 2 цагийн өмнө
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа 4 цагийн өмнө
17 хүүхэд төрүүлж өсгөсөн Тэс сумын хосын үр ачийн тоо 100 хүрчээ 6 цагийн өмнө
WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ 6 цагийн өмнө
ТАНИЛЦ: Долдугаар сарын 27-ноос халуун ус хязгаарлах байршлууд 6 цагийн өмнө
Уулархаг нутгаар аадар бороо орж, говь, талын нутгаар халалт үргэлжилнэ 6 цагийн өмнө
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна Өчигдөр
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна Өчигдөр
Ихэнх нутгаар хална Өчигдөр
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 2026/07/23
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/23
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22