Амны хаалт, тайвшруулах эм үйлдвэрлэгч компаниудын хувьцаа өсөлттэй байна

О.Шүрэнцэцэг
2020/04/30

“Зууны мэдээ” сонин “Голомт Капитал” ҮЦК-тай хамтран олон улсын хөрөнгийн зах зээл дэх ханшийн мэдээлэл, гадаад зах зээлийн тойм, коронавирусын эдийн засагч үзүүлж буй нөлөө зэргээр цаг үеийн мэдээллийг цувралаар хүргэж байна.

 АНУ-д орон сууцны нийлүүлэлтийн хомсдол үүсэн тул ханш өндөр байна

 Америкчууд хөл хорионд орсноор байр худалдан авах, зарах эрэлт эрс буурсан ч үнэ ханшид нь нөлөөлсөнгүй. Учир нь 2008 оны хямралаар байрны асар их илүүдэл үүсэж, орон сууцны үнэ 50 хүртэл хувиар унаж байсан. Харин энэ удаад нийлүүлэлтийн хомсдол үүссэн нь ханшийг өндөрт барихад хүргэж байна.

Realtor.com-ын мэдээлснээр энэ оны гуравдугаар сард шинэ орон сууцны нийлүүлэлт жилийн дунджаас таван  хувь өссөн байна. Гэхдээ өмнө нь шинэ орон сууцны нийлүүлэлт хамгийн өндөр байдаг дөрөвдүгээр сард 47 хувиар буурчээ. 

Хонгконгийн хувьд гуравдугаар сард 3870 үл хөдлөх хөрөнгө борлогдсон нь хямрал нүүрлэхээс өмнөх гурван сарын дунджаас есөн хувиар бага байгаа юм. Жилийн өмнө нийт тус улсад 5231 үл хөдлөх хөрөнгө борлогдож байсан нь энэ жилээс 26 хувиар өндөр байгаа юм. Шинжээчид цаашид цар тахлын нөлөө Хонгконгийн үл хөдлөхийн зах зээлд том асуудал үүсгэнэ гэж харж байна. Үүнд олныг хамарсан эсэргүүцлийн хөдөлгөөнөөс болж Хонгконгоос хүмүүс дайжсан нь давхар нэрмээс болно гэж тайлбарлажээ.

 Азийн хөрөнгийн зах зээл өсөлттэй байв

 Хөрөнгө оруулагчид АНУ-ын Холбооны нөөцийн банкнаас хэрэгжүүлж буй бодлого шийдвэр, зарим улс оронд хөл хориог цуцалж байгаа зэргээс шалтгаалан газрын тосны эрэлт нэмэгдэнэ гэсэн хүлээлттэй байна. Тиймээс лхагва гаригт Азийн хөрөнгийн зах зээл өсөлттэй нээгдлээ.

Хэдийгээр Японы хөрөнгийн бирж нийтийн амралтын өдөр тохиосон учраас ажиллаагүй ч Ази, Номхон далайн орнуудын MSCI (NYSE: MSCI) индекс 0.2 хувиар өссөн байна. Харин Австрали (AXJO) 0.2 хувь, Өмнөд Солонгос (KS11) 0.3 хувиар өссөн бол Шинэ Зеландын индекс (NZ50) 0.6 хувиар буурчээ.

Perpetual-ийн хөрөнгө оруулалтын стратеги хариуцсан захирал Мэттью Шервуд “Зах зээлийн тойм мэдээ нь олны анхаарлын төвд байна. Холбооны Нөөцийн банкны хөрвөх чадвар нь зах зээл дээрх эрсдэлийг нөхөж чадах эсэхэд бид санаа зовж байна” гэжээ.

АНУ-ын Холбооны нөөцийн банк лхагва гаригаас эхэлсэн  хуралдааныхаа төгсгөлд бодлогын мэдэгдэл гаргахаа мэдэгдээд байна.  Шинжээчдийн хувьд тус банк коронавирусын эдийн засагт үзүүлж буй  хохирлын цар хүрээ, өмнө нь хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүнг харгалзан энэ удаад томоохон алхам хийхгүй байх гэж таамаглаж байна. Харин Европын Төв банк Пүрэв гаригт хуралдана.

Өчигдөр Европын банкуудын хувьцаа бараг таван хувиар өссөн бол N95 амны хаалт үйлдвэрлэгч 3M Co (N: MMM), тайвшруулах эм үйлдвэрлэгч Pfizer Inc (N: PFE) компаниудын хувьцаа өссөн байна.

 Доллар, еврогийн ханш суларч байна

 Хөл хориог цуцалснаар  коронавирус улам тархана гэсэн болгоомжлолоос үүдэн долларын иентэй харьцах ханш суларч байна. Ерөнхийдөө долларын индекс валютын сагстай харьцуулахад 0.1 хувиар буурсан бол Fitch компани Италийн зээлжих зэрэглэлийг BBB болгосонтой холбоотойгоор еврогийн индекс ч буурах төлөвтэй байна. Харин газрын тосны хувьд АНУ-ын баррель нь есөн хувиар өсч 13.44 ам.доллар, Brent нэг хувиар буюу 20.65 ам.долларт хүрчээ. Алтны хувьд унци нь 1. 706.32 ам.доллар байв.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“KFC-ТЭЙ ХАМТ МЭДЛЭГЭЭ ДҮҮРГЭЕ” тэтгэлэг зарлагдлаа 2 цагийн өмнө
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа 4 цагийн өмнө
17 хүүхэд төрүүлж өсгөсөн Тэс сумын хосын үр ачийн тоо 100 хүрчээ 6 цагийн өмнө
WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ 6 цагийн өмнө
ТАНИЛЦ: Долдугаар сарын 27-ноос халуун ус хязгаарлах байршлууд 6 цагийн өмнө
Уулархаг нутгаар аадар бороо орж, говь, талын нутгаар халалт үргэлжилнэ 6 цагийн өмнө
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна Өчигдөр
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна Өчигдөр
Ихэнх нутгаар хална Өчигдөр
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 2026/07/23
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/23
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22