С.Амарсайхан: Цэнгээний газрууд журмаа мөрдсөнгүй

О.Шүрэнцэцэг
2020/05/04

Нийслэлийн онцгой комисс хуралдаж байна. Хуралдаанаар баар, караоке нээсэнтэй холбогдуулан гарсан асуудлыг Хотын даргад танилцуулав.  Хотын дарга С.Амарсайхан "Бид баар, караоке нээхдээ холбогдох газрууд хяналт тавьж ажиллана. ЭМЯ-ны зөвлөмжийг дагаж ажиллахыг мөрдүүлнэ гэж захирамж гаргасан. Өмнө нь фитнес, халуун ус, амралтын газруудыг нээсэн. Эдгээр газрууд заавар, зөвлөмжөө сайн дагаж байгаа тул одоогоор асуудал гараагүй байна гэж итгэж байна. Сургалтын төвүүдийг нээх, хаах эсэхийг Нийслэлээс шийдэхгүй. Бид нээх саналаа УОК-т хүргүүлсэн байгаа. 

Ресторанууд 22.00 цаг хүртэл үйл ажиллагаагаа хэвийн явуулж байна. Харин шөнийн цэнгээний газар, бааруудад нэг ч гэсэн хүн ажил орлоготой байг гээд ААН-үүд боломж олгосон ч харамсалтай нь ААН-үүд өөрсдөө дүрэм журмаа дагаж мөрдсөнгүй. ААН-үүд өөрсдөө бэлэн биш байгаа юм байна. Хэзээ ямар түвшинд, хэзээ ариутгал халдваргүйжүүлэлтээ хийх, халдвар өвчин хэзээ намжих эсэхийг харж байж баар цэнгээний газруудыг нээх асуудлыг ярих хэрэгтэй юм байна. Тиймээс эдгээр газруудын үйл ажиллагааг тодорхойгүй хугацаагаар хязгаарлаж байна" гэлээ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“KFC-ТЭЙ ХАМТ МЭДЛЭГЭЭ ДҮҮРГЭЕ” тэтгэлэг зарлагдлаа 3 цагийн өмнө
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа 5 цагийн өмнө
17 хүүхэд төрүүлж өсгөсөн Тэс сумын хосын үр ачийн тоо 100 хүрчээ 7 цагийн өмнө
WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ 7 цагийн өмнө
ТАНИЛЦ: Долдугаар сарын 27-ноос халуун ус хязгаарлах байршлууд 7 цагийн өмнө
Уулархаг нутгаар аадар бороо орж, говь, талын нутгаар халалт үргэлжилнэ 7 цагийн өмнө
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна Өчигдөр
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна Өчигдөр
Ихэнх нутгаар хална Өчигдөр
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 2026/07/23
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/23
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22