Н.Номтойбаяр: Маргааш яллах дүгнэлтээ авна

О.Шүрэнцэцэг
2020/05/07

Н.Номтойбаярын бүрэн эрхийг өнгөрсөн нэгдүгээр сарын 30-ны өдөр УИХ-ын гишүүдийн шийдвэрээр түдгэлзүүлсэн билээ. Энэ шийдвэр гарсны дараа буюу баасан гарагт түүнийг Нийслэлийн прокурорын газраас яллагдагчаар татсан.

Нийслэлийн Прокурорын Газраас Н.Номтойбаярт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “Улс төрд нөлөө бүхий этгээд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг авахуулахаар ирүүлсэн прокурорын саналтай хэргийг Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн нэгдүээр сарын 31-ний өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн юм.

Ийнхүү Н.Номтойбаярт нэгдүгээр сарын 31-ний өдрөөс эхлэн хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч, Монгол Улсын хилээр гарахыг түүнд холбогдох хэргийг шийдвэрлэж дуустал хязгаарлахаар шийдвэрлэсэн.

Гэтэл Н.Номтойбаярыг албадан ирүүлэх захирамжийг гардуулахаар дуудахад ирэхгүй байгаа юм байна.

Н.Номтойбаярыг албадан ирүүлэх захирамжийг гаргуулах хүсэлтийг Нийслэлийн прокурорын газраас шүүхэд хүргүүлсэн байна. Эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдаад буй Н.Номтойбаярт яллах дүгнэлт гардуулахаар удаа дараа дуудахад ирээгүй тул ийм арга хэмжээ авхуулахаар болсон байна.

Харин Н.Номтойбаяр өөрийн цахим хуудастаа "Шүүхийн шийдвэр гарч. Гутлаа тослоод өөрөө очих гэтэл зам хаалттай. Маргааш 11:00 цагт өөрийн биеэр очиж улстөрийн "яллах дүгнэлт"-ээ аваад АТГ-ын гадаа шууд нийтэд дэлгэнэ. Хэвлэлийнхэн ирвэл талархах болно" гэсэн байна. 



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“KFC-ТЭЙ ХАМТ МЭДЛЭГЭЭ ДҮҮРГЭЕ” тэтгэлэг зарлагдлаа 3 цагийн өмнө
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа 5 цагийн өмнө
17 хүүхэд төрүүлж өсгөсөн Тэс сумын хосын үр ачийн тоо 100 хүрчээ 7 цагийн өмнө
WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ 7 цагийн өмнө
ТАНИЛЦ: Долдугаар сарын 27-ноос халуун ус хязгаарлах байршлууд 7 цагийн өмнө
Уулархаг нутгаар аадар бороо орж, говь, талын нутгаар халалт үргэлжилнэ 7 цагийн өмнө
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна Өчигдөр
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна Өчигдөр
Ихэнх нутгаар хална Өчигдөр
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 2026/07/23
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/23
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22