БНСУ-д халдвар авснаа мэдээгүй өвчтөн таван клубээр орж, 2000 орчим хүнд халдвар тархсан байж болзошгүй

О.Шүрэнцэцэг
2020/05/09

ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын дарга Б.Янжмаагийн мэдээллийг хүргэж байна. Тэрээр "БНСУ-д шинж тэмдэггүй буюу хөнгөн балархай шинж тэмдэг бүхий иргэн Сөүлийн шөнийн клубүүдэд орохдоо доод тал нь 14 хүнд халдвар тараасныг тогтоожээ. Цаашид 2000 гаруй хүнийг халдварлуулсан байж болзошгүй гэж үзэж байна" гэлээ.

БНСУ-д коронавирусээр халдварласнаа мэдээгүй өвчтөн Сөүл хотын Итаевон дүүргийн таван клубээр үйлчлүүлсэн байна гэж тус улсын холбогдох албаны төлөөлөгчид мэдээллээ.

29 настай эрэгтэй халдвар авснаа мэдээгүй байхдаа өнгөрсөн баасан гарагт таван клубээр орсон бөгөөд бямба гаргаас өндөр халуурч, гүйлгэж эхэлжээ. Ингэснээр БНСУ-д олон нийтийн дунд халдвар тархсан байж болзошгүй нөхцөл байдал үүсжээ.

Сөүл хотын засаг захиргаа, Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн мэргэжилтнүүд  өвчтөний ойрын хавьтал болох 2000 орчим хүнийг илрүүлэхээр ажиллаж байгаа ажээ.

Одоогийн байдлаар өвчтөний ойрын хавьтлын таван хүний шинжилгээний хариу сөрөг гарсан бөгөөд шинж тэмдэг илрээгүй нэг найзаас нь халдвар илэрчээ. Түүнчлэн уг өвчтөн гадаадын оронд зорчоогүй, халдвар авсан өвчтөнтэй ойр байгаагүй тул олон нийтийн дунд байхдаа халдвар авсан хэмээн үзэж байгаа ажээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
“KFC-ТЭЙ ХАМТ МЭДЛЭГЭЭ ДҮҮРГЭЕ” тэтгэлэг зарлагдлаа 3 цагийн өмнө
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа 5 цагийн өмнө
17 хүүхэд төрүүлж өсгөсөн Тэс сумын хосын үр ачийн тоо 100 хүрчээ 7 цагийн өмнө
WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ 7 цагийн өмнө
ТАНИЛЦ: Долдугаар сарын 27-ноос халуун ус хязгаарлах байршлууд 7 цагийн өмнө
Уулархаг нутгаар аадар бороо орж, говь, талын нутгаар халалт үргэлжилнэ 7 цагийн өмнө
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна Өчигдөр
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна Өчигдөр
Ихэнх нутгаар хална Өчигдөр
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 2026/07/23
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/23
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22