“Хар”-ыг батлахаас өмнө “Саарал”-аас гарч амжина гэв

О.Шүрэнцэцэг
2020/05/11

Европын холбоо хууль бус мөнгө угаах эрсдэлтэй улс орнуудад тавих хяналт шалгалтаа эрчимжүүлэх зорилгоор санхүүгийн хяналтын шинэ байгууллага байгуулах санал боловсруулж байгаа тухай өнгөрсөн долоо хоногт Ройтерс мэдээлсэн нь халуун сэдэв боллоо. Хамгийн гол нь санхүүгийн гэмт хэргийг хянах, банкуудад илүү хатуу хяналт тавих, терроризмийн санхүүжилттэй тэмцэх байгууллагыг байгуулах саналдаа хэд хэдэн улс орныг санхүүгийн системд аюул учруулах эрсдэлтэй буюу хар жагсаалтанд жагсааж байгаа талаар мэдээлсэн юм. Энэ жагсаалтанд Монгол Улс багтсан ба Багамын арлууд, Мавритани, Барбадос, Ботсвана, Камбож, Гана, Ямайк, Мьянмар, Никарагуа, Зимбабве зэрэг улсууд мөн орж, ирэх аравдугаар сард батлагдах тухай яригдаж байна.

Мөнгө угаах гэмт хэрэгтэй олигтой тэмцэж чаддаггүй улс орнуудыг энэ жагсаалтад манай улс багтсан нь санхүүгийн сахилга бат ямар төвшинд байгааг төвөггүй харууллаа. Цар тахлын улмаас эдийн засаг хүндэрсэн энэ хүнд цаг үед Европын орнуудын банкуудаар үйлчлүүлэхэд хүндрэл үүсэх, санхүүжилт, хөрөнгө оруулалтууд зогсох, бизнесийн процесс удаашрах, бүр цаашлаад гадаад өр, улсын эдийн засгийн гадаад харилцаанууд нэн төвөгтэй байдалд орохыг эдийн засагчид хэлж байна. Санхүүгийн сахилга батгүй үйлдлүүдээс гадна хар тамхины хэрэгт орооцолдсон дипломатууддаа одоо болтол хариуцлага тооцоогүй, энэ үйлдлийн ард Монголын улстөрийн бүлэглэл нь байгаа нь Европын холбооны дургүйцлийг хүргэж байгаа гэж эх сурвалжууд ярьсаар байна.

Тэгвэл энэ асуудлаар Монголбанк өнгөрсөн баасан гаригт мэдэгдэл гаргав. Мэдэгдэлд дурдсанаар Европын холбооны комиссоос гаргаж байгаа бодлогын баримт бичиг нь төслийн шатанд байгаа бөгөөд манай улсыг “Стратегийн дутагдалтай өндөр эрсдэлтэй гуравдагч орон”-ы жагсаалтад оруулахаар төлөвлөж байгааг албан ёсоор мэдэгджээ. Учир нь Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага ФАТФ-ын “мөнгө угаахтай тэмцэх стратегийн дутагдалтай орон”-ы жагсаалтад багтсан улсыг Европын холбооны жагсаалтад шууд оруулж байхаар төсөлд нь тусгагдсан аж. Тиймээс Европын холбооны комиссоос боловсруулсан энэ төсөл албан ёсоор хэрэгжиж эхлэхээс өмнө буюу ирэх аравдугаар сараас өмнө манайхан ФАТФ-ын саарал жагсаалтаас гарч амжина гэж үзэж байгаа юм байна. Энэ тухай дэлгэрүүлвэл Монголбанкнаас гаргасан мэдэгдэлд “Европын холбооноос боловсруулж байгаа бодлогын баримт бичиг нь одоогоор төслийн түвшинд хэлэлцэгдэж байгаа бөгөөд Европын Парламент болон Зөвлөлөөр 1-2 сарын хугацаанд хэлэлцэж баталснаар албан ёсны шийдвэр болох юм. Ийнхүү төслийг баталсан тохиолдолд Европын холбооны жагсаалт албан ёсны шийдвэр болж 2020 оны аравдугаар сараас эхлэн  хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэхийг мэдэгдэлд дурдсан болно.

Монгол Улсад 2015 онд хийсэн Харилцан үнэлгээнд үндэслэн ФАТФ-ын мөнгө угаахтай тэмцэх стратегийн дутагдалтай улсын жагсаалтад 2019 оны аравдугаар сарын 18-ны өдөр оруулснаас хойш өгөгдсөн үүрэг даалгаврын 50 хувийг амжилттай биелүүлсэн болохыг ФАТФ-ын 2020 оны хоёрдугаар сарын 20-ны өдрийн ээлжит хурлаар баталгаажуулсан билээ. Одоогоор Монгол Улс тавдугаар сард болох Ази, Номхон далайн хамтарсан бүлгийн хурлаар үлдсэн ажлын тайлангаа хэлэлцүүлж, хамгаалахаар ажиллаж байгаа бөгөөд хурлаар үлдсэн ажлуудыг амжилттай хамгаалснаар 2020 оны аравдугаар сард багтаан ФАТФ-ын стратегийн дутагдалтай орны жагсаалтаас гарах нөхцөл бүрдэнэ.  

ФАТФ-ын үйл ажиллагаа, авч хэрэгжүүлэх арга хэмжээ, дүрэм, журам, бодлогын шийдвэр гаргах үйл явц болон хяналтын үйл ажиллагаа нь бие даасан, хараат бус байдаг. Өөрөөр хэлбэл Европын Холбооноос хамаардаггүй болохыг Монгол Улсад албан ёсоор мэдэгдсэн тул саарлаас хар жагсаалтад орсон, эдийн засаг болон санхүүгийн харилцаа зогсох мэтээр мэдээллийг гуйвуулан, олон нийтийг төөрөгдүүлэх зэргээр  аливаа зүй бус үйлдэл гаргахгүй байхыг анхааруулж байна.

Цаашид Монголбанк мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр төрөөс авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, үр дүн, олон улсын байгууллагуудын харилцаа, хамтын ажиллагааны бүхий л мэдээллийг цаг алдалгүй хүргэж ажиллах болно” гэжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“KFC-ТЭЙ ХАМТ МЭДЛЭГЭЭ ДҮҮРГЭЕ” тэтгэлэг зарлагдлаа 3 цагийн өмнө
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа 5 цагийн өмнө
17 хүүхэд төрүүлж өсгөсөн Тэс сумын хосын үр ачийн тоо 100 хүрчээ 7 цагийн өмнө
WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ 7 цагийн өмнө
ТАНИЛЦ: Долдугаар сарын 27-ноос халуун ус хязгаарлах байршлууд 7 цагийн өмнө
Уулархаг нутгаар аадар бороо орж, говь, талын нутгаар халалт үргэлжилнэ 7 цагийн өмнө
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна Өчигдөр
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна Өчигдөр
Ихэнх нутгаар хална Өчигдөр
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 2026/07/23
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/23
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22