Японд МУ-ын 277 иргэн орон байргүй болоод байна

О.Шүрэнцэцэг
2020/05/11

Эрүүл мэндийн яамны өнөөдрийн мэдээллийн үеэр “Европын орнуудаас Азийн орнууд руу коронавирусын халдварын дараагийн үе тархаж байж болзошгүйг эрдэмтэд мэдээлж байнгааг хэлсэн. Тодруулбал, Азийн орнууд дахь халдвар авсан иргэдийн тоо дахин нэмэгдэж эхэллээ” гэсэн мэдээлэл өгсөн юм. Тухайлбал, Япон улсад сүүлийн 24 цагийн байдлаар халдварын батлагдсан тохиолдол 70 бүртгэгдэж, есөн хүн нас баржээ.  Тэгвэл тус улсад манай улсын 12 мянга орчим хүн ажиллаж, амьдардаг бөгөөд тэдний 1050 нь эх орон руугаа буцах хүсэлтээ гаргаад байгаа юм байна. Тэдний дунд жирэмсэн 13, хөгжлийн бэрхшээлтэй нэг, өндөр настан 26, 0-5 насны хүүхэдтэй гэр бүл 31, МУ-д эмнэлгийн хяналтад байдаг 15 иргэн байгаа аж. Тэдгээр иргэдийн эх орон руугаа буцах бас нэг зайлшгүй шалтгаан нь санхүүгийн бэрхшээл бөгөөд нийт 277 хүн санхүүгийн болон орон байрны асуудалд ороод байгаа аж. Иймд эх орон руугаа буцахаар хүсэлтээ гаргаж, өнөөдөр Япон дахь Элчин сайдын яамны үүдэнд тайван тайван жагсаал зохион байгуулж байгаа юм байна.  Коронавьирусийн үед олноор цуглаж болохгүй шалтгаанаар Япон дахь монгол иргэд 4-5 хүнээ төлөөлөн уг жагсаалыг зохион байгуулж байгаа юм.

Тэд гадаа хонохдоо дэлгүүрээс ойр зуурын зүйлс худалдан авч идэх, үйлчилгээний газруудын ариун цэврийн өрөөг үе үе амьдрах зориулалтын байр мэтээр ашиглах, ахмад настай иргэдийн даралт ихсэх, жирэмсэн иргэд эмнэлгийн тусламж авахаар очиход “жирэмсэн байх нь өвчин биш” гээд хүлээж авахгүй байх зэрэг олон бэрхшээлтэй тулгарч байгаагаа хэлж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
“KFC-ТЭЙ ХАМТ МЭДЛЭГЭЭ ДҮҮРГЭЕ” тэтгэлэг зарлагдлаа 4 цагийн өмнө
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа 6 цагийн өмнө
17 хүүхэд төрүүлж өсгөсөн Тэс сумын хосын үр ачийн тоо 100 хүрчээ 8 цагийн өмнө
WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ 9 цагийн өмнө
ТАНИЛЦ: Долдугаар сарын 27-ноос халуун ус хязгаарлах байршлууд 9 цагийн өмнө
Уулархаг нутгаар аадар бороо орж, говь, талын нутгаар халалт үргэлжилнэ 9 цагийн өмнө
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна Өчигдөр
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна Өчигдөр
Ихэнх нутгаар хална Өчигдөр
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 2026/07/23
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/23
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22