​ Сэлэнгэ аймгийн төрийн албан хаагчид урьдчилгаа төлбөргүй, хүүгүй нөхцөлтэйгөөр орон сууцтай болохоор боллоо

О.Шүрэнцэцэг
2020/05/11

Өнөөдөр аймгийн Засаг дарга Ш.Оргил "Сэлэнгэ орон сууц" ОНӨААТҮГ-аас хэрэгжүүлж буй "Төрийн албан хаагчдын 120 айл"-ын төслийн гүйцэтгэлтэй танилцлаа. Аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу төрийн албан хаагчдыг хямд өртөгтэй орон сууцаар хангах зорилтын хүрээнд төрийн албан хаагчдын төвлөрөл ихтэй Сүхбаатар суманд эхний ээлжинд 120 айлын орон сууцыг ашиглалтад оруулахаар аймгийн удирдлагын баг ажиллаж байгаа юм. Энэхүү орон сууц нь төрийн албан хаагч банкны урьдчилгаа болон хүү төлөхгүйгээр зөвхөн үндсэн зээлийн төлбөрийг хуваарийн дагуу сар бүр төлж барагдуулан орон сууцтай болж байгаагаараа онцлогтой. Тус барилгын гүйцэтгэгчээр “Таван Хан Уул”ХХК ажиллаж байна. 120 айлын орон сууцны 80 айлын 2 блок барилгыг 6 дугаар сард ашиглалтад оруулж, төрийн албан хаагчдад түлхүүрийг нь хүлээлгэн өгөхөөр барилгын ажил явагдаж байна. Харин ирэх 8 дугаар сард үлдсэн 40 айлын 1 блок барилгыг ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Төлөвлөгөөт ажлаасаа гүйцэтгэгч компани түрүүлж яваа гэдгээ хэлж байсан юм. Барилгын ажлын явцтай танилцах үеэрээ аймгийн Засаг дарга Ш.Оргил “Энэ ажил бол зөвхөн эхлэл. Бид цаашдаа яг энэ чиглэлд төрийн албан хаагчдынхаа эрэлт хэрэгцээнд тулгуурлан бүхэл бүтэн хотхоныг байгуулахаар төлөвлөөд байна. Мөн сумдад 2,4,8,16,32 гэх мэтээр судалгаанд үндэслэсэн хэрэгцээт орон сууцуудыг барина. Сумдын Засаг дарга нарт эхний ээлжинд инженерийн шугам сүлжээндээ ойр газраа олж бэлэн байлгах чиглэлийг өгсөн. Бидний эрхэм зорилго бол төрийн албан хаагчдынхаа нийгмийн баталгааг хангах, санхүүгийн хувьд хамгийн хямд төсөр байдлаар орон сууцтай болоход нь дэм болох. Ямар нэг урьдчилгаа төлбөр төлөхгүйгээр, ямар ч хүү байхгүй зөвхөн үндсэн төлбөрөө богино хугацаанд төлөөд өөрийн гэсэн орон байртай болно гэдэг төрийн албан хаагчдын хувьд том боломж гэж харж байгаа. Төрийн албан хаагчдаас энэ арга замаар байртай болъё гэсэн хүсэлт их ирж байна. Бид судалгаа авч гаргасан. Тиймээс энэ хэсгийг тэр чигт нь төрийн албан хаагчдын хотхон болгохоор төлөвлөөд байгаа” гэлээ. Тус орон сууцанд орох төрийн албан хаагчдыг байгууллага бүр өөрсдийн дотоод хурлаараа хэлэлцэж шийдсэн бөгөөд аймгийн зүгээс бүх байгууллагууддаа квот өгсөн юм. Аймгийн хэмжээнд орон сууцны хамгийн их эрэлт хэрэгцээ ихтэй байгаа төрийн албан хаагчдын хувьд эмч, багш, онцгой байдал, цагдаагийн албаныхан орж байна. Ийнхүү Сэлэнгэ аймгийн төрийн албан хаагчид Монгол Улсад анх удаа ямар ч урьдчилгаа төлбөргүй, хүүгүйгээр орон сууцтай болох боломжтой боллоо.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“KFC-ТЭЙ ХАМТ МЭДЛЭГЭЭ ДҮҮРГЭЕ” тэтгэлэг зарлагдлаа 4 цагийн өмнө
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа 6 цагийн өмнө
17 хүүхэд төрүүлж өсгөсөн Тэс сумын хосын үр ачийн тоо 100 хүрчээ 8 цагийн өмнө
WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ 9 цагийн өмнө
ТАНИЛЦ: Долдугаар сарын 27-ноос халуун ус хязгаарлах байршлууд 9 цагийн өмнө
Уулархаг нутгаар аадар бороо орж, говь, талын нутгаар халалт үргэлжилнэ 9 цагийн өмнө
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна Өчигдөр
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна Өчигдөр
Ихэнх нутгаар хална Өчигдөр
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 2026/07/23
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/23
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22