Өглөө тогтуун байх ч өдөр цаг агаар огцом муудахыг СЭРЭМЖЛҮҮЛЖ байна

О.Шүрэнцэцэг
2020/05/15

Цаг агаарын гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх мэдээ, сэрэмжлүүлгийг ЦУОШГ, ОБЕГ-аас өгсөөр байна. 

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Тавдугаар сарын 15-нд буюу маргааш өдөр Хэнтий, Сүхбаатар, Говьсүмбэр, Дорноговийн нутаг, Төв, Дундговийн зүүн хэсгээр салхи секундэд 26-28 метр, зарим үед секундэд 34 метр хүртэл ширүүсч хүчтэй шороон шуурга шуурч, Төв, Хэнтий аймгийн хойд хэсгээр хүчтэй цасан шуурга шуурч, гамшигт үзэгдэл болно. Маргааш өдөр Баянхонгор, Өвөрхангай, Өмнөговь, Дорнодын нутаг, Төв, Дундговийн баруун хэсгээр салхи секундэд 16-18 метр, зарим үед 24 метр хүртэл ширүүсч, шороон шуурга шуурна.  Байгалийн энэхүү үзэгдэл нь 2008 оны 5-р сарын 26, 27-ны өдөр Хэнтий, Сүхбаатар аймагт  болсон цаг агаарын гамшигт үзэгдэлтэй маш төстэй. Тухайн үед Хэнтий, Дорноговь, Сүхбаатар аймгийн нутгаар салхи 28-34 м/секунд хүрч хүчтэй салхины гамшигт үзэгдэл болсон. Мөн Хэнтий аймгийн нутгаар цасан болон шороон шуурга, Сүхбаатар, Дорноговь аймагт хүчтэй салхи, шороон шуурга болсон.

Энэ үед цаг уур, онцгой байдлын байгууллагаас урьдчилан сэргийлэх мэдээ сэрэмжлүүлэг явуулсан боловч 52 хүн амь эрсдэж, 324 мянган мал хорогдож, цахилгаан эрчим хүчний 100 гаруй шонгууд унаж, 100 гаруй гэр нурж, байшингийн дээвэр унасан.  Хэдийгээр байгалийн давагдашгүй хүчин зүйл боловч хүмүүсийн хэнэггүй хайхрамжгүй байдлаас ихээхэн шалтгаалсан. Учир нь 2008 оны тавдугаар сарын 26-ны тэр өглөө Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн нутгаар цаг агаар тогтуун, дулаахан байсан.  Тэгвэл маргааш үдээс өмнө дулаахан тогтуун байх бөгөөд 14.00 цагаас хойш агаарын температур огцом унаж, хүчтэй салхи, шороон шуурга дэгдэж, үргэлжлүүлэн цасан шуурга шуурна. Тиймээс өглөөний наранд хууртаж нимгэн хувцаслах, малаа холын бэлчээрт гаргах, хүүхдээ малд явуулсан зэргээс болж 52 хүний амь эрсэдсэн.  Зүүн гурван аймагт 16, 17-ны өдрүүдэд ч хүчтэй, салхи шороон шуурга үргэлжилнэ. Ялангуяа Хэнтий аймагт онц аюултай үзэгдэл гарч болзошгүй. 

-Цаг агаарын мэдээллийг тогтмол хүлээн авах, бусдад дамжуулах -15, 16-ны өдрүүдэд мал шуурганд уруудахаас сэргийлх хашаанаас гарахгүй байх  -Сургууль, цэцэрлэг амарсан тул хотын иргэд хүүхдүүдээ хөдөө орон нутаг руу их явуулсан байгаа. Бага насны хүүхдийг малд явуулахгүй, хүүхдийг хөдөө хээр хараа хяналтгүй орхихгүй, хүүхдийг гадаа тоглуулахгүй байх  -Амралтын өдрүүдэд иргэд хол, ойрын замд гарахгүй байх -Ар гэрийнхэнтэйгээ байгын холбоотой байж, ямар зорилгоор хаашаа явж байгаагаа мэдээлэх   -Хэрэв хөдөө хээр саатсан бол Онцгой байдлын газарт шуурхай мэдээлэхийг ард иргэдэд анхаарууллаа.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“KFC-ТЭЙ ХАМТ МЭДЛЭГЭЭ ДҮҮРГЭЕ” тэтгэлэг зарлагдлаа 4 цагийн өмнө
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа 6 цагийн өмнө
17 хүүхэд төрүүлж өсгөсөн Тэс сумын хосын үр ачийн тоо 100 хүрчээ 8 цагийн өмнө
WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ 9 цагийн өмнө
ТАНИЛЦ: Долдугаар сарын 27-ноос халуун ус хязгаарлах байршлууд 9 цагийн өмнө
Уулархаг нутгаар аадар бороо орж, говь, талын нутгаар халалт үргэлжилнэ 9 цагийн өмнө
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна Өчигдөр
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна Өчигдөр
Ихэнх нутгаар хална Өчигдөр
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 2026/07/23
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/23
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22