Японы археологич нар зууны том нээлт хийжээ

О.Шүрэнцэцэг
2020/05/18

Японы эзэн хааны ордонд  хийсэн зарим малтлагын үеэр археологич нар домогт цэргийн жанжин Тоётоми Хидэёсигийн барьж босгосныг нотолсон  XVI зууны үеийн  чулуун хананы үлдэгдэл болон алтан хавтантай байшинг олсон байна. Бичмэл эх сурвалжид Японыг нэгтгэх үеэр Сенгокугийн эриний язгууртны хүрээний гишүүн түүнийг энэ хотод цайз барьж босгосон гэж дурджээ. Тэрээр тухай үеийн фёодалын хагарал бутралыг зогсоож, нэгдсэн нэг захиргаатай улс болгосон гурван язгууртны нэг байсан аж. Эзэн хааны гол зөвлөх байсан Тоётоми Хидэёсигийн амьдарч байсан цайзны хананы үлдэгдэл, худгийг  одоогийн эзэн хааны Киото хотын ордноос олсон гэж тус хотын Археологи судалгааны хүрээлэнгийн мэдэгдэлд бичсэнийг “Асахи Шимбун” сонинд мэдээлжээ. Мөн цайзыг түүнийг нас барахаас гурван жилийн өмнө барьсан гэж үзэж байгаа аж. Тухайн үеийн эзэнт гүрний язгууртнуудын тэмдэглэлд  энэ цайзыг Хидэёсогийн ордон гэж мэддэг байсан талаар дурдсан байна. Харин саяхныг болтол эрдэмтэд энэ цайзыг ямар байсан эсвэл үнэндээ энэ цайз байсан талаар яг мэддэггүй байжээ. Гэхдээ хамгаалалтын ханыг олсон нь энэ цайз байсныг харуулсан олдвор болсон байна. Албан тушаалаа орхисны дараа магадгүй эрх баригч нар Киото дахь эзэн хааны ордонд амьдарч эхэлсэн уламжлал бий болсныг нотолсон цайзын ханыг хойноосоо өмнө зүгт харуулан барьжээ. Найман метр гаруй урттай хадгалагдан үлдсэн газраас гадна зарим газруудад хананы өндөр 1-1.6  метрийн өндөртэй, 3-4 давхар чулуугаар давхарласан байсан аж. Гэхдээ эрдэмтэд цаг хугацааны эрхээр гадна талын хэсэг нурсан гэж үзжээ. Анх хамгаалалтын хананы өндөр 2.4 метр гаруй өндөр байсан гэнэ. Археологич нар малтлагын үеэр Тоётомигийн гэр бүлийн зэвсгийн сүлдийг танилцуулсан алтадсан хавтангуудыг олсноор цайзын эзэн хэн байсныг нотлох боломжтой болжээ. Шига их сургуулийн профессор Хитоши Накай “Энэ бол  Японы цайзуудын малтлагатай холбоотой энэ зууны том нээлт. Түүхэн материалууд ихэнх мэргэжилтнийг энэ цайзыг зөвхөн  ханаар хүрээлсэн газар байсан гэж бодоход хүргэсэн байдаг. Гэхдээ хананы үлдэгдэл болон  алтадсан хавтангуудыг олсон нь тэнд гайхамшигтай барилга байсныг харууллаа. Цайзыг магадгүй Хидэёсо, түүний хүү Хидёоридоо зөвлөхийн албан тушаалаа өвлүүлэхийн тулд барьсан байх” гэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“KFC-ТЭЙ ХАМТ МЭДЛЭГЭЭ ДҮҮРГЭЕ” тэтгэлэг зарлагдлаа 4 цагийн өмнө
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа 6 цагийн өмнө
17 хүүхэд төрүүлж өсгөсөн Тэс сумын хосын үр ачийн тоо 100 хүрчээ 8 цагийн өмнө
WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ 9 цагийн өмнө
ТАНИЛЦ: Долдугаар сарын 27-ноос халуун ус хязгаарлах байршлууд 9 цагийн өмнө
Уулархаг нутгаар аадар бороо орж, говь, талын нутгаар халалт үргэлжилнэ 9 цагийн өмнө
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна Өчигдөр
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна Өчигдөр
Ихэнх нутгаар хална Өчигдөр
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 2026/07/23
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/23
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22