Англи иргэний амь насыг хохироосон нь тогтоогджээ

О.Шүрэнцэцэг
2020/05/20

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс Англи улсын иргэн амь насаа алдсан гэмт хэргийн талаар өнөөдөр /05.19/ мэдээлэл хийлээ. 

Цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү "ИБУИНВУ-ын иргэн Стив Нэш Эдвард Архангай аймгийн Хангай сумын Тэрх багийн нутагт амь насаа алдсан хэргийг Мөрдөн Байцаах Газрын онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтэс, Архангай аймгийн Цагдаагийн Газраас хамтарсан ажлын хэсэг гарч шалгалтын ажлыг явуулсан. 

Уг ажлын хэсгээс тус гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүй сэжигтэй этгээдийг тогтоон цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ аван, мөрдөн байцаах үйл ажиллагааг үргэлжлүүлж байна. 

Сэжиглэгдэн шалгагдаж байгаа этгээд нь Архангай аймгийн харъяат,  34 настай эрэгтэй Г гэгч бөгөөд хохирогчийн биеэс алдагдсан эд зүйлийг эд мөрийн баримт болгон хураан авч, мөрдөн байцаалтын ажлыг үргэлжлүүлж байна. Хохирогчийн биеэс алдагдсан эд зүйлийг устгах оролдлого хийсэн байна. 

Г гэгч этгээд урьд нь 2014 онд Эрүүгийн Хуулийн тусгай ангийн 145.1-т заасан гэмт хэрэгт шалгагдаж байсан. Мөн 2016 онд Монгол Улсын Эрүүгийн Хуулийн 145.2-т зааснаар гэмт хэрэг үйлдэж шүүхээс нэг жилийн тэнсэн харгалзах ялаар тус тус шийтгүүлсэн байна.

Энэ этгээд нь тэнсэнтэй байх хугацаандаа уг гэмт хэргийг үйлдсэн нь тогтоогдож байгаа" гэлээ.

Шүүхийн задлан шинжилгээний анхны дүгнэлтээр хохирогч гадны нөлөөгөөр нас барсан нь тогтоогдсон байна.

Эх сурвалж:www.polit.mn 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“KFC-ТЭЙ ХАМТ МЭДЛЭГЭЭ ДҮҮРГЭЕ” тэтгэлэг зарлагдлаа 4 цагийн өмнө
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа 6 цагийн өмнө
17 хүүхэд төрүүлж өсгөсөн Тэс сумын хосын үр ачийн тоо 100 хүрчээ 8 цагийн өмнө
WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ 9 цагийн өмнө
ТАНИЛЦ: Долдугаар сарын 27-ноос халуун ус хязгаарлах байршлууд 9 цагийн өмнө
Уулархаг нутгаар аадар бороо орж, говь, талын нутгаар халалт үргэлжилнэ 9 цагийн өмнө
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна Өчигдөр
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна Өчигдөр
Ихэнх нутгаар хална Өчигдөр
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 2026/07/23
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/23
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22