БНСУ-аас Монгол улсад суугаа Элчин сайдын яамнаас мэдээлэл гаргажээ

О.Шүрэнцэцэг
2020/05/22

БНСУ-д суралцах оюутнуудыг улсын хилээр нэвтрүүлэх асуудлаар БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас дараах тодруулга, мэдээллийг албан ёсоор ирүүлэв.

1. Гадаадын иргэний оршин суух үнэмлэх нь хүчинтэй, танхимын сургалт хэвийн явагдаж байгаа их, дээд сургуульд суралцагч (хэлний бэлтгэл, бакалавр, магистр, доктор)-ийг БНСУ-ын хилээр нэвтрүүлнэ.

2. Гадаадын иргэний оршин суух үнэмлэх нь хүчинтэй боловч танхимын сургалт явагдаагүй, цахим хэлбэрээр хичээллэж байгаа их, дээд сургуульд суралцагч (хэлний бэлтгэл, бакалавр, магистр, доктор)-ийг БНСУ-ын хилээр нэвтрүүлэхгүй буцаах болно.

Нислэгийн тийз худалдан авсан оюутны зорчигчийн мэдээлэл, сургуулийн хичээллэх хэлбэрийг нягтлах явцад тухайн сургууль цахимаар хичээллэж буй нь тогтоогдвол зорчигчийн тийзийг хүчингүй болгож, нислэгт суулгахгүй болохыг анхаарна уу.

БНСУ-ын ЭСЯ-ны олгож буй визийн төрөл, цар тахлын улмаас тавигдаж буй хоригийн жагсаалтыг ЭНД дарж харна уу.

Эх сурвалж: Гадаад харилцааны яам, консулын газар


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Замын-Үүдэд буталсан дугуй тээвэрлэж явсан хоёр ачааны автомашин шатжээ 6 минутын өмнө
Улаанбурхан өвчний 11 тохиолдол нэмэгджээ 21 минутын өмнө
Гамшгийн эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх ажлуудын үр дүн, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэв 31 минутын өмнө
Төв аймагт хоёр автомашин мөргөлдөж, хавчуулагдсан иргэнийг эсэн мэнд аварчээ 41 минутын өмнө
Өнөөдөр дөрвөн ажлын хэсэг, гурван байнгын хороо хуралдана 1 цагийн өмнө
100 мянган төгрөгөөр 3 кг мах ч худалдан авч хүрэхгүй байгаа талаар иргэд ярьж байна 1 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн зүүн хагаст сэрүүхэн, бороотой байна 1 цагийн өмнө
МАН бүлэг: Бизнес эрхлэгчдийн дарамтыг бууруулна 16 цагийн өмнө
О.Цогтгэрэл: Засгийн газар байгуулагдаад 100 гаруй хонож байхад юу ч хийж чадахгүй нь тодорхой боллоо 18 цагийн өмнө
Бусдын тээврийн хэрэгсэлд нуугдан улсын хил нэвтэрсэн хэргийг шүүнэ 21 цагийн өмнө
АТГ: Нэр дэвшигчдийн дөрвөн этгээдэд ашиг сонирхлын зөрчил илэрч, 138 гомдол мэдээллийг шалгаж байна 21 цагийн өмнө
УИХ дахь АН, МАН-ын бүлэг болон ХҮН намын зөвлөл хуралдана Өчигдөр
"Элсэлтийн шалгалт"-д нийт 49,014 шалгуулагч бүртгүүлжээ Өчигдөр
ОБЕГ: Дорнод аймагт гарсан хээрийн түймэрт 2500 га талбай өртөж шатсан Өчигдөр
Танилц: Нийслэлийн дараах 93 цэцэрлэг ЗУН ажиллана Өчигдөр
​СХД-ийн 22-ын товчооны орчимд мотоциклийн осол гарч, жолооч амиа алджээ 2026/06/06
УДШ: Ерөнхий шүүгчийг сонгосон шийдвэрийг хүчингүй болгох, дахин сонгууль зарлана гэх мэдээллүүд нь ор үндэсгүй, худал 2026/06/06
Төрийн банк, Монголын Улаан Загалмайн Нийгэмлэгийн “Хамтран Ажиллагч Онцгой Гишүүн” байгууллага боллоо 2026/06/06
Ойрын хоногуудад нутгийн зүүн хагаст сэрүүхэн, бороотой байна 2026/06/06
Парис, Токиогийн гайхамшгийг санагдуулам дижитал ертөнц Улаанбаатарын төвд амиллаа 2026/06/05