Г.Загдаа гэрээслэл бичиж, өлсгөлөн зарлаж буйгаа мэдэгджээ

О.Шүрэнцэцэг
2020/05/29

“Зөв амьдрах ухаан” ТББ-ын тэргүүн Г.Загдааг БЗД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн захирамжаар 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн цагдан  хорьж байгаа. Тэрбээр цагдан хорих нэг сарын хугацаа дууссан хэдий ч, түүний үргэлжлүүлэн хорьж буй тухай эсэргүүцэж, хорих 461-р ангийн тоо бүртгэлийн албанд ийн өргөдөл бичжээ.

Өргөдөлд: “Иргэн Г.Загдаа миний бие нь 2020.04.11 нд 461-р хорих ангид хоригдоод нэг сар 14 хонож байна. Энэ хугацаанд иргэн Г.Загдаа миний бие хуулийн байгууллагын зарим нэгэн эрх бүхий албан тушаалтнуудын хуулийг буруу ашиглан миний эрхийг ноцтой зөрчиж байгаатай холбогдуулан өлсгөлөн зарлаж байгаагаа мэдэгдэе!!!Тодруулбал: БЗД-ийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Мөрдөгч ахмад Сод-Эрдэнэ хошууч Алтангэрэл Хяналтын прокурор Гантулгабат хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэсэн 2020.05.18-ны №156-р тогтоолоор 200601796878 тоот эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлснээс хойш хэргийн бодит байдлыг тогтоохдоо үндсэн хуулиар тогтоогдсон хүний халдашгүй эрхийн байдалд халдаж, өмгөөлүүлэх, гэм буруутайг урьдчилан тогтоох, мэдээллээр хангуулах, хавтаст хэрэгтэй танилцах боломжоор хангахгүй гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад яллагдаар татаж гэрчүүдэд хууль сануулах үйл ажиллагааг тодорхой ойлгомжтой сануулахгүйгээр илэрхий ойлгомжтой худал мэдүүлгээр хүнийг гүтгэх, хоригдож буй иргэдийн дэргэд хэргийг танилцуулж, хоригдож буй иргэдээр сэтгэлийн дарамж учруулах гэх мэтээр учир шалтгааны улмаас өлсгөлөн зарлаж байгаагаа мэдэгдэж байна. Энэ өлсгөлөнгөөс болж миний амь нас, эрүүл мэндээр хохирох аваас энэ шийдвэрийг гаргасан Гантулгабаттай хариуцлага тооцохыг танай байгууллагаар уламжлан эхнэр хүүхэддээ гэрээслэл бичиж үлдээж байна. 461-р ангийн дарга, удирдлагууд, албан хаагч, эмнэлэгийн ажилтнуудад чин сэтгэлээсээ талархаж байгаагаа илэрхийлье. Та бүхэнд ямар ч гомдолгүй. РД:59061915 Г.Загдаа”  гэжээ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“KFC-ТЭЙ ХАМТ МЭДЛЭГЭЭ ДҮҮРГЭЕ” тэтгэлэг зарлагдлаа 5 цагийн өмнө
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа 7 цагийн өмнө
17 хүүхэд төрүүлж өсгөсөн Тэс сумын хосын үр ачийн тоо 100 хүрчээ 9 цагийн өмнө
WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ 10 цагийн өмнө
ТАНИЛЦ: Долдугаар сарын 27-ноос халуун ус хязгаарлах байршлууд 10 цагийн өмнө
Уулархаг нутгаар аадар бороо орж, говь, талын нутгаар халалт үргэлжилнэ 10 цагийн өмнө
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна Өчигдөр
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна Өчигдөр
Ихэнх нутгаар хална Өчигдөр
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 2026/07/23
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/23
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22