13 настай Т: Аав ээж маань загнаагүй ч би маш их айж, харамсаж байна


Тогтоол усанд тоглохоор очсон дөрвөн хүүхэд харамсалтайгаар амиа алдсан. Тэдэнтэй хамт 11-15 насны зургаан хүүхэд явсан бөгөөд тэдний нэг 13 настай Т-тэй бид уулзсан юм. Т хүү айлын том хүү бөгөөд 11, 4 настай хоёр дүүтэй. Осол болсон өдөр аав нь амарсан учир бага дүүгээ үлдээгээд 11-тэй дүүтэйгээ хамт тоглохоор Үндэсний цэцэрлэгт хүрээлэн рүү явжээ. Тэрбээр ярихдаа “Би дүү Б-ээ дагуулаад, найзуудтайгаа Цэцэрлэгт хүрээлэн явсан. Тэр тогтоол усанд жараахай байдаг юм байна лээ. Бид нар эхлээд жараахай барьж, ундааны саванд хийж тоглосон. Дараа нь тэнд байсан хөөсөнцөрүүдээс тэврээд усанд сэлсэн. Дүү бид хоёр бас Э ус руу ороогүй. Тэр ус хэр гүн байсныг мэдэхгүй. Манай найз О усны гол хэсэгт очоод хөөсөнцөрөө алдаад өөрөө доошоо орсон. Ах нь дүүгээ авах гэж ороод бас гарч ирж чадаагүй. Бид нар хүмүүсээс тусламж гуйхаар гүйгээд ах, эгч хоёрыг олж чадсан. Тэр эгч нэг хүүхдийг уснаас аварсан. Тэгээд л эмнэлэг цагдаа дуудсан. Хамгийн түрүүнд эмч ирсэн. Онцгойгийн ах нар завьтай хайгаад гурван найзыг маань гаргаж ирсэн. Нэг найз маань олдохгүй хоёр цаг орчим болж, олдсон. Бид нар их айсан, уйлаад л усны эрэг дээр сууцгаасан. Тэгээд Баянзүрх дүүргийн цагдаагийн газарт очиж, мэдүүлэг өгсөн. Гараад иртэл бүх аав ээж нар ирчихсэн, уйлалдаад л их хэцүү байсан.

Нас барсан найзуудтайгаа би багаасаа хамт тоглож найзалсан. Мөнгөтэй үедээ хамтдаа амттан авч иддэг байсан. Одоо тэд нартай хамт тоглохгүй гэхээр “аймаар” байна. Гэрээсээ хол явсандаа харамсаж байна. Аав ээж маань дүү бид хоёрыг загнаагүй ч маш их айж байна. Тэр ус тийм гүнзгий байсан бол “хүүхэд орвол аюултай” гээд биччихсэн бол найзууд маань орохгүй байсан байх. Одоо би дүү нараа хараад гэртээ л байна”



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Дулааны талын услалтын системийг наймдугаар сарын 30-нд ашиглалтад оруулна 10 цагийн өмнө
COP17 эхлэхэд 57 хоног үлдлээ 10 цагийн өмнө
Өмнөговь аймагт 432 зөрчил илрүүлж, зарим ААН-ийн үйл ажиллагааг зогсоожээ 10 цагийн өмнө
Үнийн өсөлт улсын хэмжээнд 11.2 хувь хүрлээ 12 цагийн өмнө
Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга" тэмцээний хошой медальтан боллоо 15 цагийн өмнө
Ирэх даваа гарагт цахилгаан хязгаарлах байршлууд 16 цагийн өмнө
Цаг агаар: Улаанбаатарт 9 хэмийн дулаан байна 16 цагийн өмнө
С.Шаарийбуу: Амьдрал баян шүү дээ. Олон жил дотогшоо уйллаа. Өнөөдөр би гадагшаа уйлж үзлээ Өчигдөр
Дэлхийн агаарын тээвэрлэгчдийн 82 дахь удаагийн дээд хэмжээний хурал боллоо Өчигдөр
Факторингийн тухай анхдагч хуулийн төслийг санаачлан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна Өчигдөр
Номгончууд залуу малчдыг дэмжиж урамшуулахыг хүсэв Өчигдөр
Төрийн банк оюутан залуусын тогтвортой хөгжлийн төлөөх санаачилгыг дэмжин ажиллана Өчигдөр
Скүүтер, мопедоор үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагааг түр зогсоохоос өөр аргагүй нөхцөл байдал үүсээд байна Өчигдөр
Чуулган: О.Номинчимэг нарын санаачилсан “Тамхины хяналтын тухай хууль“-ийн анхны хэлэлцүүлгийг хийнэ Өчигдөр
Отгонтэнгэр хайрхны тахилгаас буцаж явсан машин онхолдож хоёр хүн нас баржээ Өчигдөр
Cu брэнд монголын волейболын спортын хөгжлийн Шинэ түүхийг бичиж байна Өчигдөр
Цаг агаар: Улаанбаатар 10 хэмийн дулаан байна Өчигдөр
(COP17) эхлэхэд 60 хоног үлдээд байна. 2026/06/18
Д.Ихбаяр яармаг орчмын “Е” хэсгийн дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжихгүй удааширсан асуудлаар иргэдтэй уулзлаа 2026/06/18
Хиймэл оюун ухаанд суурилсан компьютер томограф ашиглалтанд орлоо 2026/06/18