Эко аяллын хэрэглээ


Дэлхийн аялал жуулчлалын салбар эко туризм буюу хүрээлэн буй орчинд ээлтэй аяллын хэв маяг зонхилох болсонтой холбогдуулан аялалд гарах гэж буй танд хэрэгтэй мэдээллийг хүргэж байна. Зөвхөн аялалд төдийгүй амьдралдаа хэвшүүлэх хэрэгтэй энэ зөвлөгөөнүүд танд тус болно гэдэгт итгэлтэй байна. 

Хулсан халбага, сэрээ

Хулсан халбага сэрээ нь авч явахад хөнгөн. Хулс маш хурдан ургадаг тул байгалийн нөхөн сэргээгдэх нөөц гэж үздэг. Мөн хөрсөнд задрах хугацаа богино байдаг байна. 

Ган соруул 

Кафе, түргэн хоолны газрууд нэмэгдэхийн хэрээр соруулын хэрэглээ ихсэж байна. Нэг удаа хэрэглээд хаях соруул хөрсөнд 500-гаас дээш жил задардаггүй нь харамсалтай. Харин ган соруул нь пластик соруулыг орлож чадах шилдэг бүтээгдэхүүн юм. Ган соруулыг дагалдаж ирэх сойзоор хүссэн үедээ цэвэрлэж, ашиглаж болно. 

Шахмал шампунь, ангижруулагч

Цэвэр байгалийн гаралтай шахмал шампунь, ангижруулагч пластик хаягдал гарахгүй давуу талтай. Авсаархан эдгээр бүтээгдэхүүнийг төмөр саванд хийгээд л хаана ч авч явсан болно.

 Хулсан сойз

Хулсан сойзны үсийг хулсны мяндсаар хийж, сайжруулсан нүүрс шингээж өгсөн болохоор хөрсөнд зургаан сарын дотор задардаг давуу талтай юм байна.

Оливын саван

Оливын саван нь маш минимал юм. Цэвэр оливын тосоор хийсэн энэ саван нь ямар нэгэн үнэртүүлэгч бодис ороогүй бөгөөд 100 хувь ургамлаас гаргаж авсан тул нүүр, бие, үс, хувцас гээд бүх төрлийн хэрэглээнд хэрэглэж болно. Оливын савантай байхад олон төрлийн бүтээгдэхүүнийг орлох юм.

Нарны тос 

Нарны тосоо өөрөө органик бүтээгдэхүүнээр хийж болно. Хүний арьсанд түрхэж буй ямар нэгэн тос нь хүн хоолноос авч буй элдэв хорт бодисоос 10 дахин хортой байдаг байна. Экстра вирджин, олив, коконатыг ашиглан нарны тос хийх боломжтой. Нарнаас хамгаалах витамин А-г луувангийн тосоор орлуулж хийдэг.

Даавуун тор 

Хүнс, хувцас, хог хаягдал гээд бүх зүйлээ хийх боломжтой даавуун тор аяллын маш чухал хэсэг байх болно. 

Хулсан ариун цэврийн 

Бидний өдөр тутамдаа хэрэглэдэг ариун цэврийн цааснуудыг их хэмжээний хлороор цайруулж цагаан өнгөтэй болгодог байна. Харин хулсан ариун цэврийн цаас нь байгальд, төдийгүй хүний биед сөрөг нөлөөгүйгээрээ давуу талтай. 

Аяны жорлон 

Хүний өтгөн шингэнээс ялгардаг метан агаар, хөрс болон хүний биед сөргөөр нөлөөлдөг учир аяны жорлон авч явахыг зөвлөж байна.  

Эх сурвалж Зууны мэдээ сонин 2020.7.17 № 136 (6361)


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Туул голд живж байсан гурван иргэнийг аварчээ 11 цагийн өмнө
ТАНИЛЦ: Халуун ус хязгаарлах бүс, хороолол 11 цагийн өмнө
Шведийн Хаант Улсын хаан баярын мэндчилгээ ирүүллээ 11 цагийн өмнө
Үндэсний их баяр наадмын допингийн шинжилгээний сорьцыг лабораторид амжилттай хүргэн хүлээлгэн өглөө 17 цагийн өмнө
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарна 18 цагийн өмнө
Түүхэн амжилт үзүүлсэн Шунхлай Группийн бөхчүүдийг хүндэтгэн мялаалаа Өчигдөр
"Монгол Хаан" Broadway-д тоглогдох сонгон шалгаруулалтанд тэнцлээ Өчигдөр
Тав хоногийн  цаг агаарын урьдчилсан төлөв Өчигдөр
Cop17 хурлын бэлтгэлийг эрчимжүүлж байна Өчигдөр
Өчигдөр орой 21:00 цагийн үед "Мөнх хотхон"-ы 7 давхрын тагтнаас бага насны хүүхэд унах эрсдэл үүсжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Туул, Хэрлэн гол үерийн аюултай түвшинд хүрлээ Өчигдөр
Цаг агаар: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарна Өчигдөр
Өнөөдөр Хүй долоон худагт 10 мянган морьтны их жагсаал болно 2026/07/13
Нийслэлд 23 хэмийн дулаан байна 2026/07/13
"Заан Жимни" бай шагналын зургаа дахь эзнээр Д.Алтанцоож тодорлоо 2026/07/12
Үер усны болзошгүй аюулаас сэргийлж, холбогдох байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна 2026/07/12
Үндэсний их баяр наадмын долоодугаар сарын 12-ны өдрийн хөтөлбөр 2026/07/12
Хэнтий, Дорнодын хойд хэсгээр  дуу цахилгаантай аадар бороо орно 2026/07/12
“Орон нутгийн зам – хөдөлгөөний соёл 2026” нэгдсэн арга хэмжээ 2026/07/11
Баяр наадмын өдрүүдэд цагдаагийн 1554 алба хаагч өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна 2026/07/11