Ноцтой ослын улмаас хоёр хүний амь нас хохирчээ


Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс өчигдөр /2020.07.28/ нийт 202 дуудлага мэдээлэл хүлээн авсан 143 зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.         

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 4 хүн гэмтсэн. Ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт  2 хүний амь нас хохирсон  байна. Нийт хүн бэртсэн, амь нас хохирсон ослыг хэлбэрээр нь авч үзвэл

  • Явган зорчигч мөргөх хэлбэрээр - 5
  • Онхолдох хэлбэрээр – 1 тус тус бүртгэгдсэн байна

Ноцтой зам тээврийн ослоос дурдвал:

2020.07.26-ны  өдрийн 22:00 цагийн орчим Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын “Бяцхан булаг” гэх газарт шороон замд Kia-Bongo маркийн автомашины жолооч Э нь явган  зорчигч, 50 настай, эрэгтэй Б-г мөргөж амь насыг нь хохирсон.

2020.07.27-ны өдрийн 21:00 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын төвд шороон замд Toyota-Prius маркийн автомашины жолооч Б нь явган зорчигч, 61 настай, эмэгтэй Н-г мөргөж амь насыг нь хохироосон.

Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 35 жолоочийг илрүүлж, эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 3 хүнийг шүүхээр баривчилж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна. 

Явган хүний гарц, уулзварт явган зорчигчид зам тавьж өгөөгүй 173 жолоочид Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 14.7.38-д заасны дагуу арга хэмжээ тооцож ажилласан.

Иймд явган зорчигч та бүхэн Замын хөдөлгөөнд оролцохдоо гарц, гарамтай хэсгээр гарах, жолооч тээврийн хэрэгслийн хурдыг дүрэмд тогтоосон болон зам орчны байдалд тохируулж оролцохыг анхааруулж байна.

Эх сурвалж: ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБА


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Туул голд живж байсан гурван иргэнийг аварчээ 14 цагийн өмнө
ТАНИЛЦ: Халуун ус хязгаарлах бүс, хороолол 15 цагийн өмнө
Шведийн Хаант Улсын хаан баярын мэндчилгээ ирүүллээ 15 цагийн өмнө
Үндэсний их баяр наадмын допингийн шинжилгээний сорьцыг лабораторид амжилттай хүргэн хүлээлгэн өглөө 20 цагийн өмнө
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарна 22 цагийн өмнө
Түүхэн амжилт үзүүлсэн Шунхлай Группийн бөхчүүдийг хүндэтгэн мялаалаа Өчигдөр
"Монгол Хаан" Broadway-д тоглогдох сонгон шалгаруулалтанд тэнцлээ Өчигдөр
Тав хоногийн  цаг агаарын урьдчилсан төлөв Өчигдөр
Cop17 хурлын бэлтгэлийг эрчимжүүлж байна Өчигдөр
Өчигдөр орой 21:00 цагийн үед "Мөнх хотхон"-ы 7 давхрын тагтнаас бага насны хүүхэд унах эрсдэл үүсжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Туул, Хэрлэн гол үерийн аюултай түвшинд хүрлээ Өчигдөр
Цаг агаар: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарна Өчигдөр
Өнөөдөр Хүй долоон худагт 10 мянган морьтны их жагсаал болно 2026/07/13
Нийслэлд 23 хэмийн дулаан байна 2026/07/13
"Заан Жимни" бай шагналын зургаа дахь эзнээр Д.Алтанцоож тодорлоо 2026/07/12
Үер усны болзошгүй аюулаас сэргийлж, холбогдох байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна 2026/07/12
Үндэсний их баяр наадмын долоодугаар сарын 12-ны өдрийн хөтөлбөр 2026/07/12
Хэнтий, Дорнодын хойд хэсгээр  дуу цахилгаантай аадар бороо орно 2026/07/12
“Орон нутгийн зам – хөдөлгөөний соёл 2026” нэгдсэн арга хэмжээ 2026/07/11
Баяр наадмын өдрүүдэд цагдаагийн 1554 алба хаагч өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна 2026/07/11