Өнөөдөр Хепатиттай тэмцэх дэлхийн өдөр


Энэ жил уг өдрийг “Хепатитгүй Ирээдүй” уриан дор ЭМЯ, НЭМҮТ, ХӨСҮТ, аймаг, нийслэлийн ЭМГ-ууд, ДЭМБ зэрэг байгууллагууд хамтран цахим хэлбэрээр тэмдэглэн өнгөрүүлж байна.

Энэ жилийн гол зорилт нь дэлхийн улс орнуудын удирдагч нар, шийдвэр гаргагчид, эрүүл мэндийн ажилтнууд болон олон нийтийн төлөөлөлд

а) вируст хепатитийн халдварыг устгах; болон хепатитгүй ирээдүй бий болгох ач холбогдлыг таниулах,

б) вируст хепатитийн урьдчилан сэргийлэлт болон тусламж үйлчилгээг нэгтгэсэн цогц байдлаар хүргэхэд хчүн чармайлт гаргахыг уриалах,

в) COVID-19 цар тахлын үед нэн шаардлагатай эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тасралтгүй байдлыг хангахад чиглэж байна.

  • 2016 оны 5 сард Дэлхийн Эрүүл Мэндийн Ассемблейгээс “Вируст хепатитийн эрүүл мэндийн салбарын дэлхийн стратеги”(ВХЭМСДС)-ийг баталсан бөгөөд тус стратегид 2030 он гэхэд вируст хепатитийн халдварыг устгах зорилтыг тавьсан (шинэ тохиолдлыг 90% хүртэл, ХВВ болон ХСВ-ийн халдвартай холбоотой нас баралтыг 65%-иар бууруулах).
  • Дэлхийд жил бүр бүртгэгдэж байгаа вируст хепатитийн шалтгаантай нас баралтын тоо нь ХДХВ, Сүрьеэ эсвэл хумхаагийн шалтгаант нас баралттай ижил түвшинд байгаа бөгөөд одоогийн нөхцлөөр явбал 2040 он гэхэд вируст хепатитийн шалтгаантай нас баралт энэ гурван өвчний шалтгаантай нас баралтыг нийлүүлсэн тооноос илүү гарах төлөвтэй байна.
  • ДЭМБ-аас 2015 онд дэлхий даяар 257 сая хүн архаг ХВВ-ийн халдвартай амьдарч, 900,000 хүн ХВВ-ийн халдвар буюу голчлон ХВВ-ээр үүсгэгдсэн элэгний хатуурал болон элэгний хавдрын улмаас нас барж байна гэж тооцоолсон.
  • Мөн 71 сая гаруй хүн архаг ХСВ-ийн халдвартай амьдарч байна. 2016 онд хийгдсэн ДЭМБ-ын тооцооллоор 399,000 хүн ХСВ-ээр үүсгэгдсэн өвчнүүдийн улмаас нас барсан байна
  • Манай улс “ Вируст хепатитийн эрүүл мэндийн салбарын дэлхийн стратеги 2016-2021”-ийн зорилтод хүрэхэд дэмжлэг үзүүлэх, хүн амаа хепатитийн вирусын халдвараас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэн эмчлэх, улмаар элэгний хатуурал, элэгний хорт хавдрын шалтгаант нас баралтыг бууруулах зорилгоор “Элэг бүтэн Монгол” Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн.
  • Вируст хепатитийн халдварын талаар иргэдийн мэдлэг, хандлагыг сайжруулан, өөрийн эрүүл мэнддээ анхаарал тавих дадалтай болгох нь нэн чухал шаардлагатай байна.
  • ЭМХТ-ийн 2018 оны статистик мэдээгээр улсын хэмжээнд вируст хепатит өвчний 475 тохиолдол бүртгэгдсэн нь нийт халдварт өвчний дотор 1.1 хувийг эзэлж өмнөх онтой харьцуулахад 59 тохиолдол буюу 10 000 хүн амд 0.2-оор буурсан үзүүлэлттэй байна.

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Алтаншагай: Монголын хүүхэд, залуучуудын оюуны хөгжлийг дэмжих, гоо зүйн боловсрол олгох нөхцөл бүрдлээ 2 цагийн өмнө
“Талын Монгол” өдөрлөг хоёр дахь жилдээ хэрэглэгчдэд зах зээлийн хамгийн ДООД ҮНЭЭР бэлэг барина 3 цагийн өмнө
Эрдмийн ундраа 77-р сургуулийн төгсөх ангийн сурагчид хорт хавдартай хүүхдүүдийн тасгийг тохижуулжээ 3 цагийн өмнө
Х.Нямбаатар: Өчигдөр шатсан автобус 10 сард хугацаа нь дуусах байсан, трамбайг нэвтрүүлэхээр судалж байна 4 цагийн өмнө
Х.Нямбаатар: Цагаан хад орчмыг тосгон болгоно 5 цагийн өмнө
Танилц: ЗГ-ын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд 5 цагийн өмнө
Баянхөндий төслийн хүрээнд Баянхонгорын 120 залуус нарийн мэргэжил эзэмшиж, ажлын байраар хангагджээ 5 цагийн өмнө
Хүүхэд залуучуудын театр 27 жилийн дараа эргэн ирлээ 6 цагийн өмнө
Э.Төмөрбаатар: Ази-европыг холбох эдийн засгийн коридор нь зүүн бүс 6 цагийн өмнө
Б.Баттөмөр: Ард түмэн жинхэнэ баялгийнхаа эзэн болох хууль эрх зүй нь бүрдлээ 6 цагийн өмнө
Х.Ганхуяг: УИХ-ын гишүүдийн хэн нь лоббид орсныг Банкны хуулиас хараарай, Монгол банкны Ерөнхийлөгч ажлаа хийж чадахгүй байна 6 цагийн өмнө
С.Амарсайхан: Дэлбэрэлтэд өртсөн 207-р байрыг ашиглах боломжгүй гэх дүгнэлт гарсан 6 цагийн өмнө
С.Амарсайхан: ОБГ-ын аврагчдын гал унтраахад хэрэглэдэг дрон, робот зэргийг шинэчлэхэд 25 тэрбум төгрөг зарцуулна 7 цагийн өмнө
Л.Батжав: Гэмт хэргийн хохирогчид бодит хохирлоо гаргуулахаас гадна сэтгэцэд учирсан хор хохирлын зэрэг тогтоолгож, шүүхээр нэхэмжлэх эрхтэй 7 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Ачит-Ихт ХХК-ийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэр эзэмших чиглэлийг өглөө 7 цагийн өмнө
Оросын шингэн хүнсний салбарт тэргүүлэгч, супер-премиум ангиллын “Онегин” брэнд Монголд албан ёсны эрхтэйгээр нээлтээ хийлээ 8 цагийн өмнө
Л.Баттогтох: Ялтан Г.Гантулга баригдах хүртлээ түүний гар утас нь ямар ч сүлжээгүй мөн цэнэггүй байсан 9 цагийн өмнө
О.Номинчимэг: "Буян"-гийн Б.Жаргалсайхан Хангай зочид буудал гэдэг энэ балгасаа өөрчилж, үзэмжийг нь сайжруул 9 цагийн өмнө
Л.Баттогтох: Онц хэрцгийгээр амиа алдсан охины ар гэрт сэтгэл санааны төлбөр 182 сая 500 мянган төгрөгийг ЗГ-ын тусгай сангаас гаргуулах хэрэгтэй 9 цагийн өмнө
Танилц: ЗГ-ын хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 10 цагийн өмнө