Улсын онцгой комиссын хуралдаанаар ирэх есдүгээр сарын 1-ний өдрөөс бүх шатны сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг үе шаттай нээн ажиллуулах шийдвэрийг гаргалаа.
Коронавирусний эрсдэл өндөр байгаа ч халдварын тархалтыг дотооддоо алдаагүй учраас цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагааг нээх шийдвэрийг гаргасан байна. Ингэхдээ тодорхой зохицуулалтууд хийх бөгөөд хичээлийг зайнаас, танхимаас явуулахаар болжээ. Энэ талаар Улсын онцгой комиссын мэдээллээр дэлгэрэнгүй мэдээлэл өгөх юм байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна