Засгийн газрын ээлжит хуралдаан яг одоо төрийн ордонд үргэлжилж байна.
Хуралдаанаар 2020-2021 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг болон их, дээд сургууль, коллежийн сургалтын үйл ажиллагааг хэрхэн зохион байгуулах талаар хэлэлцэж, эцэслэн шийдвэрлэх юм.
Засгийн газраас албан ёсны шийдвэр гарсны дараагаар Боловсрол, шинжлэх ухааны яаманд 14:00 цагт бүх шатны сургалтын байгууллагын хичээлийг есдүгээр сарын 1-нд эхлүүлэх тухай Засгийн газрын тогтоол, түүнд холбогдох зохион байгуулалтын арга хэмжээг олон нийтэд танилцуулахаар болсон байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна