Боловсролын сайд Л.Цэдэвсүрэн “УОК, ХӨСҮТ, ЭМЯ-наас өгсөн чиглэлийн дагуу судалж үзээд бүх шатны сургууль, сургалтын байгууллагад нэг ангид 20 хүүхэд суралцуулахаар тогтлоо. Их, дээд сургууль, Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, жолооны сургууль, сургалт бүгд адилхан. Танхимаар хичээллэх бүх сургалт, сургуульд. Цэцэрлэгийн анги дүүргэлт 20 хүүхэд байна.
Сум, багийн ачаалал багатай сургуулиуд энгийн горимоор хичээллэнэ. Аймаг, нийслэлийн ачаалал ихтэй сургуулиуд гурван өдөр танхим, хоёр өдөр цахим сургалтаар зохицуулна" гэлээ
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна