Шүүгч Б.Сайханцэцэгт 2 жилийн хорих ял оноолоо


Нийслэлийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Сайханцэцэг, Ц.Өнөрцэцэг нарт холбогдох эрүүгийн хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны долоодугаар сарын 29-ны өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, дараах шийдвэрийг гаргалаа.

Шүүгдэгч Ц.Өнөрцэцэгийг бусадтай үгсэн тохиролцож албан тушаалтанд хээл хахууль өгсөн гэмт хэрэг хийсэн гэм буруутайд тооцож, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт /хээл хахууль өгөх/ -д зааснаар 2 жилийн хорих ялаар,

Шүүгдэгч Б.Сайханцэцэгийг Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр ажиллаж байхдаа хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан тушаалын чиг үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхээр урьдчилан амлах буюу амлахгүйгээр хээл хахууль авсан гэмт хэрэг хийсэн гэм буруутайд тооцож, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт /хээл хахууль авах/ зааснаар төрийн албан тушаал эрхлэх, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хорих ял оногдууллаа.

Мөн шүүгдэгч Ц.Өнөрцэцэгээс 20.000.000 төгрөг гаргуулж, улсын орлого болгохоор шийдвэрлэсэн байна хэмээн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газраас мэдээллээ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Туул голд живж байсан гурван иргэнийг аварчээ 15 цагийн өмнө
ТАНИЛЦ: Халуун ус хязгаарлах бүс, хороолол 15 цагийн өмнө
Шведийн Хаант Улсын хаан баярын мэндчилгээ ирүүллээ 15 цагийн өмнө
Үндэсний их баяр наадмын допингийн шинжилгээний сорьцыг лабораторид амжилттай хүргэн хүлээлгэн өглөө 21 цагийн өмнө
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарна 22 цагийн өмнө
Түүхэн амжилт үзүүлсэн Шунхлай Группийн бөхчүүдийг хүндэтгэн мялаалаа Өчигдөр
"Монгол Хаан" Broadway-д тоглогдох сонгон шалгаруулалтанд тэнцлээ Өчигдөр
Тав хоногийн  цаг агаарын урьдчилсан төлөв Өчигдөр
Cop17 хурлын бэлтгэлийг эрчимжүүлж байна Өчигдөр
Өчигдөр орой 21:00 цагийн үед "Мөнх хотхон"-ы 7 давхрын тагтнаас бага насны хүүхэд унах эрсдэл үүсжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Туул, Хэрлэн гол үерийн аюултай түвшинд хүрлээ Өчигдөр
Цаг агаар: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарна Өчигдөр
Өнөөдөр Хүй долоон худагт 10 мянган морьтны их жагсаал болно 2026/07/13
Нийслэлд 23 хэмийн дулаан байна 2026/07/13
"Заан Жимни" бай шагналын зургаа дахь эзнээр Д.Алтанцоож тодорлоо 2026/07/12
Үер усны болзошгүй аюулаас сэргийлж, холбогдох байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна 2026/07/12
Үндэсний их баяр наадмын долоодугаар сарын 12-ны өдрийн хөтөлбөр 2026/07/12
Хэнтий, Дорнодын хойд хэсгээр  дуу цахилгаантай аадар бороо орно 2026/07/12
“Орон нутгийн зам – хөдөлгөөний соёл 2026” нэгдсэн арга хэмжээ 2026/07/11
Баяр наадмын өдрүүдэд цагдаагийн 1554 алба хаагч өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна 2026/07/11