Сайн мэдээ: Монгол улсын нүүрсний экспорт өмнөх саруудаас өслөө


Нүүрсний экспортын үзүүлэлт. 2019.12-2020.06. Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо

Коронавирусний цар тахлын эдийн засгийн хүндрэлийн улмаас нүүрсний гол хэрэглэгч зах зээл болох БНХАУ-ын коксжих нүүрсний импорт 4.79 сая тонн болж, жилийн өмнөхөөс 19 хувиар, сарын өмнөхөөс 24 хувиар буурсан талаар Sxcoal.com мэдээлжээ. Улмаар импортоор худалдаж авсан коксжих нүүрсний үнэ тонн тутамдаа дунджаар 117.9 ам.доллар болж, жилийн өмнөхөөс 10 ам.доллар, сарын өмнөхөөс 16 ам.доллароор буурсан байна.

Хятадын нүүрсний томоохон экспортлогч Австралийн Засгийн газар коронавирусийн цар тахал дэгдээсэн хэрэгт БНХАУ-ыг холбогдуулан шалгах уриалгыг олон улсын хамтын нийгэмлэгт гаргасан нь хоёр улсын харилцаанд нөлөөлж, Хятадын Засгийн газар төрийн өмчит цахилгаан станцуудад Австралийн нүүрсийг худалдаж авахгүй байхыг анхааруулсан байна.

ОХУ-ын хувьд тус улсын Эрчим хүчний яамны тооцоогоор, 1-5-р сард экспортолсон нүүрсний хэмжээ өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 9.25 %-иар буурсан үзүүлэлт болжээ.

Үндэсний статистикийн хорооноос мэдээлснээр, энэ оны эхнээс 06 дугаар сарын 28-ны өдөр хүртэлх хугацаанд Монгол Улс нийт 8.5 сая тонн чулуун нүүрсийг 677.7 сая ам.доллароор экспортолжээ. Энэ оны дөрөвдүгээр сарын эхний 15 хоногийн байдлаар нийт 400 мянган тонн нүүрс экспортолж байсан бол тавдугаар сарын эхний хагаст 881.6 мянган тонн нүүрс экспортолсон нь хоёр дахин өссөн дүн болсон. Гэвч 2019 оны тавдугаар сарын эхний 15 хоногт 1.6 сая тонн нүүрс экспортолж байсантай харьцуулахад 45%-иар бага дүн болов.

БНХАУ-ын нүүрсний зах зээллийн мэдээллийн гол платформ Sxcoal.com-д нийтлэлч Алекс Гуо 7-р сарын 23-ны өдөр Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр зам болон Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 км төмөр замын бүтээн байгуулалтын явцын тухай мэдээлж, бүтээн байгуулалтын ажлын газар шорооны ажил 93 хувь, ус зайлуулах хоолойн ажил 85.89 хувь, гүүрийн ажил 37.42 хувь, эрчим хүчний ажил 18.02 хувь, худаг усны ажил 100 хувь, бетон дэр үйлдвэрлэл 38,98 хувь, буталмал чулуун чигжээс 49,11 хувь, өртөө, зөрлөгийн барилгын ажил 42 хувь, замын дээд бүтэц буюу төмөр замын үе тавих ажил 11.3 хувийн гүйцэтгэлтэй, эрчим хүч татах ажил үргэлжилж байна гэж дурджээ. Алекс Гуо “энэхүү бүтээн байгуулалт нь шинэ ахиц дэвшлийг бий болгох болно” гэж дүгнэсэн бөгөөд уг мэдээ нь тус сайтын хамгийн их уншилттай мэдээний нэг болсон ажээ.

Коронавирусний цар тахлын эдийн засгийн хүндрэлээс үүссэн хямрал нүүрсний зах зээлд үргэлжилсээр байгаа ч улс орнуудын БНХАУ-д нийлүүлсэн нүүрсний экспортын хэмжээ коронавирусний оргил үетэй харьцуулахад өссөн үзүүлэлттэй байна.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Дулааны талын услалтын системийг наймдугаар сарын 30-нд ашиглалтад оруулна 15 цагийн өмнө
COP17 эхлэхэд 57 хоног үлдлээ 16 цагийн өмнө
Өмнөговь аймагт 432 зөрчил илрүүлж, зарим ААН-ийн үйл ажиллагааг зогсоожээ 16 цагийн өмнө
Үнийн өсөлт улсын хэмжээнд 11.2 хувь хүрлээ 18 цагийн өмнө
Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга" тэмцээний хошой медальтан боллоо 20 цагийн өмнө
Ирэх даваа гарагт цахилгаан хязгаарлах байршлууд 21 цагийн өмнө
Цаг агаар: Улаанбаатарт 9 хэмийн дулаан байна 21 цагийн өмнө
С.Шаарийбуу: Амьдрал баян шүү дээ. Олон жил дотогшоо уйллаа. Өнөөдөр би гадагшаа уйлж үзлээ Өчигдөр
Дэлхийн агаарын тээвэрлэгчдийн 82 дахь удаагийн дээд хэмжээний хурал боллоо Өчигдөр
Факторингийн тухай анхдагч хуулийн төслийг санаачлан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна Өчигдөр
Номгончууд залуу малчдыг дэмжиж урамшуулахыг хүсэв Өчигдөр
Төрийн банк оюутан залуусын тогтвортой хөгжлийн төлөөх санаачилгыг дэмжин ажиллана Өчигдөр
Скүүтер, мопедоор үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагааг түр зогсоохоос өөр аргагүй нөхцөл байдал үүсээд байна Өчигдөр
Чуулган: О.Номинчимэг нарын санаачилсан “Тамхины хяналтын тухай хууль“-ийн анхны хэлэлцүүлгийг хийнэ Өчигдөр
Отгонтэнгэр хайрхны тахилгаас буцаж явсан машин онхолдож хоёр хүн нас баржээ Өчигдөр
Cu брэнд монголын волейболын спортын хөгжлийн Шинэ түүхийг бичиж байна Өчигдөр
Цаг агаар: Улаанбаатар 10 хэмийн дулаан байна Өчигдөр
(COP17) эхлэхэд 60 хоног үлдээд байна. 2026/06/18
Д.Ихбаяр яармаг орчмын “Е” хэсгийн дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжихгүй удааширсан асуудлаар иргэдтэй уулзлаа 2026/06/18
Хиймэл оюун ухаанд суурилсан компьютер томограф ашиглалтанд орлоо 2026/06/18