НӨАТ-ын чөлөөлөлт 135.1 тэрбум төгрөгт хүрчээ


Импортын барааны татварын чөлөөлөлт нь аливаа нэг салбарын хөгжлийг дэмжих, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн татварын зохицуулалтын нэг хэлбэр юм.

Өөрөөр хэлбэл нийгмийн хэсэг бүлэгт хэрэглэгдэх бараа бүтээгдэхүүн, тухайлбал хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн, спортын, Засгийн газрын хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөр, улсын хэмжээний томоохон бүтээн байгуулалтын хүрээнд нийлүүлэгдэх бараа материал, тодорхой хэсэг хугацаанд, хэсэг бүлэг салбарт чиглэсэн бараа бүтээгдэхүүн, тухайлбал ЖДҮ, коронавирусийн үеэр импортлогдох зэрэг тохиолдолд татварын чөлөөлөлтийн хууль тогтоомжийг хэрэгжүүлэх нь бүгд төрөөс хэрэгжүүлж буй татварын зохицуулах чиг үүрэгт хамаарч байна.

Импортын бараанд ногдуулсан албан татвараас чөлөөлөх нийт 60 гаруй хуулийн заалт одоогийн байдлаар хэрэгжиж байна.

Үүнээс:

  • Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 19 заалт;
  • Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 27 заалт;
  • Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай 7 хууль;
  • Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай 9 хуулийн заалт тус тус хэрэгжиж байна. Мөн дээрх хууль тогтоомжтой холбогдон гарсан Засгийн газрын 11 тогтоолын хүрээнд татварын чөлөөлөлтийг хэрэгжүүлдэг.

2019 оны байдлаар татварын чөлөөлөлтийн дүн:

  • НӨАТ-ын чөлөөлөлт: 135.1 тэрбум төгрөг
  • Гаалийн албан татварын чөлөөлөлт: 59.8 тэрбум төгрөг
  • ОАТ-ын чөлөөлөлт: 30.1 тэрбум төгрөг байна.

2020 он гарснаас хойш коронавируст халдвар /COVID-19/-ын цар тахалтай холбоотой Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай 5 хууль батлагдсан бөгөөд хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой Засгийн газрын 2 тогтоол батлагдан гарсан.

Үүнд:

  1. 2020 оны 04 дүгээр сарын 09-ны өдрийн хуулиар 2020 оны хаврын тариалалтад шаардагдах 15.0 /арван таван/ мянган тонн улаан буудайн элит үр, дотоодын гурил үйлдвэрлэлд шаардагдах 160.0 /нэг зуун жаран/ мянган тонн хүнсний улаан буудай, бүх төрлийн хүнсний будаа /цагаан будаа, гурвалжин будаа, шар будаа, бусад/, элсэн чихэр, ургамлын тос импортлоход гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлсөн. Мөрдөх хугацаа: 2020.04.19-2020.06.30
  2. Засгийн газрын 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 154 дугаар тогтоолоор Гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх улаанбуудайн үр, хүнсний улаанбуудай, бүх төрлийн хүнсний будаа, элсэн чихэр, ургамлын тосны жагсаалтыг баталсан.
  3. 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн хуулиар коронавируст халдвар /COVID-19/-ын цар тахлын оношилгоо, эмчилгээнд хэрэглэх зорилгоор импортоор оруулж байгаа оношлуур, эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, ариутгал, халдваргүйжүүлэлтийн бодис, амны хаалтыг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлсөн. Мөрдөх хугацаа: 2020.02.01-2020.10.01
  4. Засгийн газрын 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 132 дугаар тогтоолоор Гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх коронавируст халдвар /COVID-19/-ын цар тахлын оношилгоо, эмчилгээнд хэрэглэх оношлуур, эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, ариутгал, халдваргүйжүүлэлтийн бодисын жагсаалтыг баталсан.
  5. 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулиар уг хуулийн 7.1.15-д заасан нөөц бүрдүүлэх зорилгоор бараа бүтээгдэхүүнийг импортлоход түүнчлэн дотооддоо үйлдвэрлэхэд шаардагдах түүхий эд, тоног төхөөрөмжийг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлсөн байна. Мөрдөх хугацаа: 2020.04.29-2020.12.31 гэжээ.

Эх сурвалж: ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Дундговь аймгийн сургууль, цэцэрлэгүүд аяга, таваг угаагч, ариутгагч төхөөрөмжөөр бүрэн хангагдав 1 цагийн өмнө
“Дээлтэй Монгол” наадам энэ сарын 8-нд болно 1 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна 2 цагийн өмнө
Шинэ тойрог авто зам төслийн нэгдүгээр тойрог замын ТЭЗҮ-ийг Зам, тээврийн яамнаас дэмжиж, баталлаа 2 цагийн өмнө
Дундговь аймагт болсон дэлгүүрийн худалдагчийг зодсон хэрэгт холбогдогчийг 48 цагийн хугацаагаар баривчилжээ 2 цагийн өмнө
Дэлхийн аваргын мөнгөн медальт багийг Ч.Ундрам сайд хүлээн авна 16 цагийн өмнө
Үндэсний өв соёлоо тээж, зодог өмссөн бүхэн жудаг суудаг 17 цагийн өмнө
СХД-н ИТХ-ын дарга Б.Золбоо автомашин гардууллаа 19 цагийн өмнө
Унадаг дугуй хулгайлж зардаг бүлэг этгээдүүдийг илрүүлжээ 19 цагийн өмнө
Баярын амралт амралтын өдөртэй давхацвал нөхөж амрах хуулийн төслийг дэмжлээ 19 цагийн өмнө
Г.Занданшатар: Төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшилд шилжүүлснээр хүнд суртал буурна 20 цагийн өмнө
Худалдагч эмэгтэй нүдэндээ гуурс тавиулна 20 цагийн өмнө
Танилц: Төрийн гурван өндөрлөгийн ХОМ 22 цагийн өмнө
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11016-д хүрлээ 22 цагийн өмнө
АНХААРУУЛГА: Тэрэлж, Туул зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрөөс 5-60 см нэмэгджээ 22 цагийн өмнө
Сэлэнгэ аймагт гарсан 3 түймрийг цурамд оруулж, 1 түймрийг унтраахаар ажиллаж байна Өчигдөр
Наадмыг зохион байгуулахдаа сүүлийн үеийн техник, технологийн дэвшил дрон зэргийг ашиглана Өчигдөр
​Өнгөрөгч амралтын өдрүүдэд хүний амь нас хохироосон гэх хоёр дуудлага иржээ Өчигдөр
​ ЭЗБХ: “Алт -3” аяныг хэрэгжүүлж, хянан шалгах түр хороо байгуулахыг дэмжив Өчигдөр
Ахмад настанд хөнгөлөлттэй үнээр үйлчилэх амралт, сувиллын жагсаалт гарлаа Өчигдөр