Залуучуудын хөгжлийн сарыг “нэг залуу-нэг санаачилга” уриан дор тэмдэглэнэ

Н.Мижидмаа
2020/08/25

Нэгдсэн Үндэсний байгууллагын Ерөнхий Ассамблейн шийдвэрээр жил бүрийн наймдугаар сарын 12-ны өдрийг "Олон улсын залуучуудын өдөр" болгон тэмдэглэхээр тунхаглагласан.

Монгол Улс энэхүү уриалгыг дэмжиж Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.6 дахь хэсэгт “Залуучуудын өдөр”-ийг наймдугаар сарын 25-нд тэмдэглэхээр заасан билээ.Тэгвэл өнөөдөр “Залуучуудын өдөр” тохиож байна.

Энэ жилийн хувьд дэлхий дахинд энэ өдрийг "Дэлхийн үйл ажиллагаанд залуучуудын оролцоо" сэдвийн дор орон нутгийн, үндэсний болон дэлхийн түвшинд залуу хүмүүсийн оролцоо, төрийн болон иргэний нийгмийн байгууллагууд, Олон улсын байгууллагуудын хамтын ажиллагаанд тулгуурлан олон талт үйл ажиллагааг зохион байгуулахаар зорьж буй.

 Манай улсын хувьд “Залуучуудын өдөр”-тэй уялдуулан Монгол Улсын Засгийн газраас “Залуучуудын хөгжлийн сар”-ын аяныг “Дэлхийн үйл хэрэгт залуучуудын оролцоо” сэдвийн дор наймдугаар дугаар сарын 25-наас есдүгээр сарын 25-ны өдрүүдэд “Нэг залуу-нэг санаачилга” уриан дор зохион байгуулж байна.

 

 

Мөн Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Залуучуудын хөгжлийн газраас дээрх аяны хүрээнд 9 цуврал арга хэмжээг Залуучуудын хөгжлийн төвөөр дамжуулан залуучуудын нийгэмд оруулж буй хувь нэмрийг таниулах, залуучуудын хөгжил, тулгамдаж буй асуудлын шийдэл, боломжийг эрэлхийлж бодит оролцоог дэмжих чиглэлээр дараах ажлуудыг үндэсний хэмжээнд зохион байгуулах юм.

Үүнд:

  • Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажил  мэргэжил сурталчлах өдөрлөг
  • Залуучуудын хөгжлийг дэмжих Салбар зөвлөлийн үйл ажиллагааг идэвхжүүлэх зорилгоор “ЗАЛУУСАА СОНСОХ ӨДӨР”
  • орон нутгийн залуучуудыг төлөөлж чадах бусдад хүлээн зөвшөөрөгдсөн бүтээлч, манлайлагч залууг “ЗАЛУУЧУУДЫН ЭЛЧ”-ээр тодруулах
  • Залуу Гэр бүлд чиглэсэн үйл ажиллагаа
  • Өсвөр үе, залуучуудад чиглэсэн “ЗАЛУУС” тэтгэлэг хөтөлбөр
  • “ХОРТ ЗУРШИЛГҮЙ ЗАЛУУ” урьдчилан сэргийлэх арга хэмжээ
  • Залуучуудын сайн дурын үйл ажиллагааг дэмжих арга хэмжээ
  • “Нэг залуу-Нэг санаачилга” үйл ажиллагаа
  • “ЭХ ОРОНЧ ЗАЛУУ” “Сэтгүүлчдийн сургалт” зэрэг олон талын, өргөн хүрээний асуудлыг хөндсөн, залуучуудын идэвх, оролцоог дэмжсэн үйл ажиллагааг үндэсний хэмжээнд ЗХТ-өөр дамжуулан хэрэгжүүлнэ.

Түүнчлэн “Залуусаа сонсох өдөр” уулзалт хэлэлцүүлгийг 21 аймаг, 9 дүүрэгт зохион байгуулж, залуучуудын эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгаалал, нийгмийн оролцооны асуудлуудыг хэлэлцэж, залуучуудын хөгжлийн салбар зөвлөлийн үйл ажиллагаанд тусган залуусын оролцоотойгоор хамтран шийдвэрлэх ажлыг зохион байгуулна. Залуучуудын дуу хоолой, байр суурийг сонсох, асуудлыг шийдвэрлэх хэлэлцүүлэгт орон нутгийн залуучууд идэвхтэй, ажил хэрэгчээр оролцох юм.

Мөн иргэд, залуучууд, олон нийт, төрийн болон иргэний нийгмийн байгууллагууд, аж ахуйн нэгж, байгууллага, олон улсын байгууллагууд Та бүхнийг залуучуудын хөгжил, оролцоог дэмжих энэ сарын аяны арга хэмжээнүүдэд идэвх, санаачлагтай, бүтээлчээр оролцож хамтран ажиллахыг урьж байна.

     “Дэлхийн үйл хэрэгт залуучуудын оролцоо

 



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Орон нутгийн зам – хөдөлгөөний соёл 2026” нэгдсэн арга хэмжээ 8 цагийн өмнө
Баяр наадмын өдрүүдэд цагдаагийн 1554 алба хаагч өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна 9 цагийн өмнө
Өмнөговь аймгийн Булган сумын уяач Намдагийн Хүрлээгийн шарга азарга түрүүллээ 10 цагийн өмнө
Үндэсний бөхийн барилдааны хоёрын даваа эхэллээ 10 цагийн өмнө
Өнөөдрийн хурдан морьдын уралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ 15 цагийн өмнө
Төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар усархаг бороо орно 15 цагийн өмнө
Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай Өчигдөр
БНСУ-ын Шадар сайд бөгөөд Санхүү, эдийн засгийн сайд Гү Юүн Чолтой уулзлаа Өчигдөр
“Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр”-ийн Буцалтгүй тусламжийн баримт бичигт гарын үсэг зурлаа Өчигдөр
БНСУ-ын ХХААХҮ-ийн сайд GS25 сүлжээ дэлгүүрт зочиллоо 2026/07/09
​Наадмын өдрүүдэд 959 автобус иргэдэд үйлчилнэ 2026/07/09
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/09
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёны айлчлал маргааш эхэлнэ 2026/07/08
UB GROUP болон Wharton Technology компаниуд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2026/07/08
Говь цөлийн найдвар 2026/07/08
Өнгөрсөн шөнө нийслэлийн зарим хэсгээр 46 мм хүртэл хур тунадас оржээ 2026/07/08
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 2026/07/08
Хаврын тариалалтын урьдчилсан дүн: 530.4 мянган га талбайд тариалалт хийгдээд байна 2026/07/08
ХОВД: Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц 35 хувийн гүйцэтгэлтэй байна 2026/07/08
ХААН Банкны санхүүжилтээр Булган, Өмнөговь аймагт хоёр шинэ бага сургууль барина 2026/07/08