Х.Амартүвшин:Төмөр замын бүтээн байгуулалтын ажилд 1100 гаруй тээврийн хэрэгслийн аюулгүй байдлыг хангаж ажиллалаа

Н.Мижидмаа
2020/09/04

Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтсийн техниктын ахлах мэргэжилтэн цагдаагийн хошууч Х.Амартүвшинтэй ярилцлаа.

-Төмөр замын бүтээн байгуулалтад Тээврийн цагдаагийн албанаас ямар үүрэг оролцоотой ажиллав?

-Монгол Улсын анхны төмөр замын бүтээн байгуулалтын ажилд “Тээврийн цагдаагийн алба”-ны нэрийн өмнөөс Чингэлтэй дүүргийн замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч ахмад  н.Сэргэлэнбаатарын хамтаар оролцоод ирлээ.

2019 оны аравдугаар сард энэ ажил нь хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахгүй байгаа учраас тээврийн цагдаагийн албатай хамтран ажиллах нь зүйтэй юм байна гэсэн шийдвэр гарснаар хамтран ажиллах болсон. 

Бид   тээврийн цагдаагийн алба, жанжин штабын даргын тушаалаар шуурхай удирдлагын бүлэгт орж Дорноговын Зүүнбаянгаас Өмнөговийн Цогтцэций хүртэлх 416 км төмөр замын бүтээн байгуулалтанд үүрэг гүйцэтгэсэн юм. Ерөнхий гүйцэтгэгч болох  Зэвсэгт хүчний жанжин штабын удирдлаганд 20 гаруй цэргийн анги, 52 аж ахуйн нэгж байгууллагууд оролцсон. Шуурхай удирдлагын харъяанд эхний ээлжинд 0-147км-н замын хөдөлгөөний аюулгүй байдлыг урьдчилан сэргийлэх, тээврийн хэрэгсэл болон жолооч нарын  аюулгүй байдлыг хангах, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх,зөрчил дутагдалыг засах, арга хэмжээ авхаасаа илүүтэйгээр бүтээн байгуулалтын ажилд туслаж, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үүднээс оролцсон. 1100 орчим тээврийн хэрэгсэлийн хөдөлмөрийн аюулгүй байдлыг ханган ажиллалаа

-Цагдаагийн байгууллагад хэдэн жил ажиллаж байна вэ?

-Цагдаагийн байгууллагад 18-н жил ажиллаж байна. Би бол цэргийн сургууль төгссөн цэргийн хүн, армид зургаан жил, цагдаагийн байгууллагад 18-н жил зургаан сар ажилсан.

Замын бүтээн байгуулалтад ажиллах хугацаандаа албаа сайн биелүүлсэн хэмээн шагнуулж Монгол Улсын Ерөнхийлөгчөөс “Цэргийн хүндэт медал” гардан авсан.  Ингэж шагнуулсан нь бидэнд маш их урам зориг өгсөн. Тээврийн цагдаагийн албаны нэрийг гаргана гэдэг бол маш бахархмаар.

Хөдөө орон нутагт үүрэг гүйцэтгэхдээ ар амьдралаа хэрэхэн зохицуулж байв?

-Томилолтын зардлыг ар гэрт минь хэрэгтэй гэж цалин дээр нэмэн олгож байсан. Энэ нь ч гэсэн маш их дэм туслалцаа болсон. Тухайн үед хамтран ажиллаж байсан хурандаа Баярцогт, замын цагдаагийн газрын дарга, хурандаа Д.Дашдорж нартаа маш их талархаж байна. Энэ хүмүүсийн ачаар энэ сайхан  бүтээн байгуулалтанд оролцсон. Бид нарын үйл ажиллагааг үргэжлүүлээд  Замын цагдаагийн зохицуулалтын хэлтсийн дарга н.Мягмарбат ахмад, Сүхбаатар дүүргийн замын цагдаагийн  хэлтсийн ахлах дэслэгч  н.Сэр-Од, цэргийн авто шалгахын зохицуулагч н.Батболд нар арван нэгдүгээр сар хүртэл үргэжлүүлэн ажиллаж байгаа.

 Төмөр замын бүтээн байгуулалтад оролцоход ямар бэрхшээл тулгарч байв?

-Цэргийн сургууль төгссөн болохоор цэргийн хүмүүстэй ажиллахад их дөхөм сайхан байсан. Миний аав ээж Төв аймгийн Жаргалант сумынх. Би тэнд өссөн юм. Жаргалант сум чинь хангай газар шүү дээ. Хангайн хүн говьд үүрэг гүйцэтгэхэд  халуун нар л бага зэрэг хүндрэлтэй юм. Бусдаар бол зүгээрээ.

Эх сурвалж: Өдрийн сонин


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Орон нутгийн зам – хөдөлгөөний соёл 2026” нэгдсэн арга хэмжээ 9 цагийн өмнө
Баяр наадмын өдрүүдэд цагдаагийн 1554 алба хаагч өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна 11 цагийн өмнө
Өмнөговь аймгийн Булган сумын уяач Намдагийн Хүрлээгийн шарга азарга түрүүллээ 11 цагийн өмнө
Үндэсний бөхийн барилдааны хоёрын даваа эхэллээ 11 цагийн өмнө
Өнөөдрийн хурдан морьдын уралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ 17 цагийн өмнө
Төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар усархаг бороо орно 17 цагийн өмнө
Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай Өчигдөр
БНСУ-ын Шадар сайд бөгөөд Санхүү, эдийн засгийн сайд Гү Юүн Чолтой уулзлаа Өчигдөр
“Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр”-ийн Буцалтгүй тусламжийн баримт бичигт гарын үсэг зурлаа Өчигдөр
БНСУ-ын ХХААХҮ-ийн сайд GS25 сүлжээ дэлгүүрт зочиллоо 2026/07/09
​Наадмын өдрүүдэд 959 автобус иргэдэд үйлчилнэ 2026/07/09
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/09
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёны айлчлал маргааш эхэлнэ 2026/07/08
UB GROUP болон Wharton Technology компаниуд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2026/07/08
Говь цөлийн найдвар 2026/07/08
Өнгөрсөн шөнө нийслэлийн зарим хэсгээр 46 мм хүртэл хур тунадас оржээ 2026/07/08
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 2026/07/08
Хаврын тариалалтын урьдчилсан дүн: 530.4 мянган га талбайд тариалалт хийгдээд байна 2026/07/08
ХОВД: Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц 35 хувийн гүйцэтгэлтэй байна 2026/07/08
ХААН Банкны санхүүжилтээр Булган, Өмнөговь аймагт хоёр шинэ бага сургууль барина 2026/07/08