Юу яриад байгаа юм бэ? Ерөнхий менежер ээ!!!
Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр дансанд нь нэг сая төгрөг орсныг мэдээгүй гэнэ. Сэтгүүлч асуух үед л ийм мөнгө авснаа мэдсэн Т.Гантөмөр дарга маань яриан дундаа энэ мөнгийг аваад би ажилчиддаа урамшуулал болгож өгсөн гэв. Гэвч ажилчиддаа энэ мөнгөнөөсөө хэдийг нь өгсөн юм гэж асуусан чинь бас “Би мэдээгүй” гэж хариулав. Түүний ярианаас эцэст нь дүгнэхэд Т.Гантөмөр дарга мөнгө авснаа мэдээгүй. Тэгсэн хэрнээ уг мөнгийг аваад ажилчиддаа хуваагаад өгчихсөн болж таарч байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна