Өмнөговь аймгийн Цогтцэций сумын МАН-аас сонгогдсон ИТХ-ын төлөөлөгч Э.Б өчигдөр буюу 2020 оны аравдугаар сарын 14-нд архидан согтуурч, тус тойрогт бие даан нэр дэвшигч С.М-ийг автомашинаар дайрч амь насыг нь хөнөөжээ.
Э.Б нь дөрвүүлээ архи уусан бөгөөд автомашинаараа ухрах үйлдэл хийхдээ талийгаачийг хашаатай хавсарч мөргөсөн аж.
Энэ хэргийг Өмнөговь аймаг дахь Цагдаагийн хэлтсээс шалгаж байна. Өчигдөр улс даяар согтууруулах ундааг борлуулахыг хориглосон байсан юм. Уг асуудлаар Зариг тун удахгүй ЦЕГ-аас тодруулна.
Нэмэлт мэдээлэл 16:23 минут: Б-г Цогтцэций суман дахь Цагдаагийн хэлтсээс эрүүлжүүлэх байранд хонуулаад өнөөдөр өглөө батлан даалтад гаргажээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна