Хятадын эрдэмтэд 18-80 настай хүмүүсийг коронавирусийн вакцины туршилтад хамруулсан бөгөөд
туршилт амжилттай болж, оролцогчдод коронавирусийн эсрэг бие тогтсон байна.
BBIBP-CorV вакциныг тухайн өвчтөнд вирусийн шинж тэмдэг дөнгөж илэрснээс хойш буюу эрт үед нь
туршсан байна. Туршилтаар ямар нэг сөрөг нөлөө илрээгүй. Өмнө нь SARS-CoV-2 вирус дээр
үндэслэсэн өөр нэг вакциныг эмнэлзүйн туршилтад оруулсан. Үүний үр дүн мөн амжилттай байсан
бөгөөд туршилтад зөвхөн 60-аас доош насны хүмүүсийг хамруулсан байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна