Хөнгөлөлттэй эмийг дугаарлахгүйгээр авдаг болно


Улсын Их Хурлын 2020 оны намрын ээлжит чуулганы энэ сарын 16-ны хуралдаар, Засгийн газраас 2020 оны есдүгээр сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2021 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуулийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийсэн юм.

Тэгвэл 2021 оны төсвийн төсөлд Эрүүл мэндийн салбарт 225 тэрбум төгрөг нэмж тусгажээ. Засгийн газраас 2021 оны төсвийн төсөлд дараах бодлогын гол арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөн Улсын Их Хуралд өргөн мэдүүлээд байна.

 Эмийн хяналт, зохицуулалтын асуудал эрхэлсэн агентлаг байгуулна

 Үүнд хүнд суртал, чирэгдэл, дараалал, чанаргүй үйлчилгээ, хувь хүнд учирдаг төлбөрийн дарамтыг бууруулсан эрүүл мэндийн салбарын шинэчлэл, өөрчлөлтийн үр шимийг монгол хүн бүрт хүртээх юм байна. Эмнэлгийг биш үйлчлүүлэгч иргэнийг дагасан, эм, тариа, эмчийн цалинд бус харин эмчлэн эдгээсэн хүний тоо, эмчилгээний чанарт суурилсан санхүүжилтийн тогтолцоонд шилжих бэлтгэлийг хангаж байна.

Иргэд өмчийн бүх хэлбэрийн эрүүл мэндийн байгууллагаас шаардлагатай тусламж, үйлчилгээг цаг алдалгүй, чанартай, шуурхай авдаг. Эрүүл мэндийн даатгалын байгууллага улсын төсвөөс олгож байгаа санхүүжилтийг  цахим систем ашиглан эмнэлэг, эмийн санд хуваарилдаг хэлбэрт 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн шилжинэ.

Шинэчлэлийг  хэрэгжүүлснээр даатгалтай иргэд улсын болон хувийн эмнэлгийг чөлөөтэй сонгож чирэгдэлгүй, шуурхай үйлчлүүлэх, чанартай эмийг хөнгөлөлттэй, хүртээмжтэй байдлаар дараалалгүй худалдан авдаг болох юм. Иргэн хүн даатгалын ач холбогдлыг ийм нөхцөлд л ойлгож ухаарч хүн бүрийн даатгуулах сонирхол нэмэгдэх учиртай.

 Улмаар эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чиг хандлага өөрчлөгдөж эмнэлгүүд стандарт үйлчилгээ болон чанараар өрсөлдөж, иргэнд ээлтэй эрүүл мэндийн тогтолцоо төлөвших эхлэл тавигдах болно. 

Шинэчлэлийн хүрээнд эмийн хяналт, зохицуулалтын асуудал эрхэлсэн агентлаг байгуулж  стандартын шаардлага хангаагүй, өндөр үнэтэй хуурамч эмийн нийлүүлэлт, борлуулалтад хяналт тавьж зах зээлээс шахах арга хэмжээг хэрэгжүүлнэ.

Эрүүл мэнд, боловсролын салбарт хийх санхүүжилтийн тогтолцооны үр шимийг эмч, багш нар нэгэн адил хүртэх ёстой. Эмч, сувилагчдын цалин  хөлсийг  үзүүлсэн тусламж үйлчилгээний гүйцэтгэл, чанартай нь уялдуулж,  багшийн цалин хөлсийг сургасан хүүхдийн сурлагын чанартай холбож олгодог болсноор тэдний нийгмийн баталгааны асуудлыг шийдвэрлэх боломжтой болно” хэмээн үзэж дээрх бодлогын гол арга хэмжээг хийхээр төлөвлөжээ.

Хэлэлцүүлгийн үеэр Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан “Эрүүл мэндийн салбарын төсөв 2021 онд 225 тэрбум төгрөгөөр нэмэгдэж байгаа. Ингэснээр эмнэлгийн тусламж үйлчилгээ тэгш хүртээмжтэй ажиллах боломж бүрдэнэ. Санхүүжилтийн тогтолцоо буруу байсан учраас өмнө нь янз бүрийн асуудал гардаг байсан. Эрүүл мэндийн байгууллага тусламж үйлчилгээ явуулах тусам санхүүгийн асуудалд ордог тогтолцоо байсан. 2021 оноос яг ямар оношоор, ямар эмчилгээ хийсэн бэ гэдгээрээ санхүүжилт авдаг болно. Хөнгөлөлттэй эм олгох тал дээр олон улсын стандартын шаардлага хангасан эмийг түлхүү оруулж, олгох тал дээр өөрчлөлт оруулна. Тодруулбал, бүх эмч хөнгөлөлттэй эмийн жор бичдэг, тэр жороор нь аль ч эмийн сангаас авдаг боломжийг бүрдүүлнэ.

Ирэх сарын 1-нээс бүх эмийн сан гүйцэтгэлийнх нь дагуу санхүүжилт олгож эхэлнэ. Иргэд сарын эхэнд өглөө эрт дугаарлаж, хөнгөлөлттэй эм авахаа болино” гэдгийг хэлж байлаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.10.19 ДАВАА № 201 (6426)


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хатанбулаг суманд 3.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ 5 цагийн өмнө
ӨНӨӨДӨР: Цагдаагийн болон дотоодын цэргийн алба хаагчийн өдөр тохиож байна 6 цагийн өмнө
Г.Дамдинням: Наадмын амралтаар шатахууны хомсдол үүсэхгүй, иргэд тайван зорчиж болно 7 цагийн өмнө
Б.Батбямба: Шөвгөрсөн бөхчүүдээс допингийн төрлийн бодис илрээгүй 7 цагийн өмнө
Туркийн Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ 11 цагийн өмнө
Үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхаарууллаа 11 цагийн өмнө
ЦАГ АГААР: Ихэнх нутгаар бороо орно 11 цагийн өмнө
10 Сая төгрөг хүртэл цалинтай ажлын байранд урьж байна Өчигдөр
Аргентин, Испаний шигшээ багууд ДАШТ-ий аваргын төлөө даваа гараг тоглоно Өчигдөр
Шөнийн автобус үйлчилж байна Өчигдөр
Бөхчүүдийн допингийн шинжилгээний хариу өнөөдөр гарна Өчигдөр
Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна Өчигдөр
Наадмын өдрүүдэд согтуугаар автомашин жолоодсон 317 иргэнийг саатуулжээ Өчигдөр
Төв цэнгэлдэх хүрээлэнд үнэ төлбөргүй тоглолт болно Өчигдөр
Халуун ус хязгаарлана Өчигдөр
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаан байна Өчигдөр
Туул голд живж байсан гурван иргэнийг аварчээ 2026/07/15
ТАНИЛЦ: Халуун ус хязгаарлах бүс, хороолол 2026/07/15
Шведийн Хаант Улсын хаан баярын мэндчилгээ ирүүллээ 2026/07/15
Үндэсний их баяр наадмын допингийн шинжилгээний сорьцыг лабораторид амжилттай хүргэн хүлээлгэн өглөө 2026/07/15