Хүний амь хөнөөсөн гэх Төв аймгийн цагдаа нарыг шүүх хурал товлогдлоо

Өнөрцэцэг
2020/10/20

2019 оны 9 сарын 23-ны өдөр Төв аймгийн Угтаалцайдам сумын эмнэлэгт 61 настай, эрэгтэй хүн нас барсан.  Талийгаачийн аминд  Төв аймгийн Цагдаагийн албан хаагчид болох У, Ө нар хүрсэн гэх шалтгаанаар хуулийн байгууллагад шалгуулж байгаа юм. Мөрдөн байцаалтын явцад цагдаагийн алба хаагч У,Ө нар хуульд заасан үндэслэлгүйгээр биеийн хүч хэрэглэсэн учраас талийгаачийн зүрхний архаг цус хомсрох өвчинг сэдрээсэн нь тогтоогджээ. Үүнээс гадна гэрчийн мэдүүлэгт талийгаачийн архаг өвчин сэдэрч амьсгалж чадахгүй, ухаан алдах үед нь тухайн цагдаагийн алба хаагчид *Ямар бааштай п*** вэ гэж үл тоомсорлосныг ч дурьдсан байна. Уг хэргийг аймгийн прокурорын зүгээс хүний амь насыг болгоомжгүйгээр хөнөөсөн гэж үзэн яллах дүгнэлт үйлдээд байгаа юм.Тус хэрэг прокуророос яллах дүгнэлттэй шүүхрүү шилжсэн бөгөөд цагдаа нарыг гэм буруутай гэж Прокурор  үзсэн байна. Яллагдагчаар татагдсан цагдаа нар өнөөдрийг хүртэл ажлаа хэвийн хийж байгаа юм. Харин тэдэнд холбогдох шүүх хурал  хоёр удаа дараа хойшилж байгаа бөгөөд 11-р сарын 09-нд Төв аймгийн шүүхэд товлогджээ. 




0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хатанбулаг суманд 3.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ 5 цагийн өмнө
ӨНӨӨДӨР: Цагдаагийн болон дотоодын цэргийн алба хаагчийн өдөр тохиож байна 6 цагийн өмнө
Г.Дамдинням: Наадмын амралтаар шатахууны хомсдол үүсэхгүй, иргэд тайван зорчиж болно 8 цагийн өмнө
Б.Батбямба: Шөвгөрсөн бөхчүүдээс допингийн төрлийн бодис илрээгүй 8 цагийн өмнө
Туркийн Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ 12 цагийн өмнө
Үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхаарууллаа 12 цагийн өмнө
ЦАГ АГААР: Ихэнх нутгаар бороо орно 12 цагийн өмнө
10 Сая төгрөг хүртэл цалинтай ажлын байранд урьж байна Өчигдөр
Аргентин, Испаний шигшээ багууд ДАШТ-ий аваргын төлөө даваа гараг тоглоно Өчигдөр
Шөнийн автобус үйлчилж байна Өчигдөр
Бөхчүүдийн допингийн шинжилгээний хариу өнөөдөр гарна Өчигдөр
Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна Өчигдөр
Наадмын өдрүүдэд согтуугаар автомашин жолоодсон 317 иргэнийг саатуулжээ Өчигдөр
Төв цэнгэлдэх хүрээлэнд үнэ төлбөргүй тоглолт болно Өчигдөр
Халуун ус хязгаарлана Өчигдөр
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаан байна Өчигдөр
Туул голд живж байсан гурван иргэнийг аварчээ 2026/07/15
ТАНИЛЦ: Халуун ус хязгаарлах бүс, хороолол 2026/07/15
Шведийн Хаант Улсын хаан баярын мэндчилгээ ирүүллээ 2026/07/15
Үндэсний их баяр наадмын допингийн шинжилгээний сорьцыг лабораторид амжилттай хүргэн хүлээлгэн өглөө 2026/07/15