БНСУ-д томуугийн вакцин хийлгээд нас барсан иргэний тоо 15-д хүрчээ


БНСУ-д томуугийн вакцин хийлгээд нас барсан иргэдийн тоо өнөөдөр өглөөний 11 цагийн байдлаар 15-д хүрсэн байна. Хамгийн эхний тохиолдол энэ сарын 16-ны өдөр бүртгэгдсэн бөгөөд 17 настай сурагч вакцин хийлгээд хоёр хоногийн дараа нас барсан аж. Ингээд 20-ны өдөр гурван иргэн, 21-ны өдөр найман иргэн, 22-ны өдөр хоёр иргэн нас барж нийт 15-н иргэний нас барсан шалтгааныг Солонгос улсын эрүүл мэндийн газраас шалгаж байгаа юм. Эдгээр иргэд бүгд өөр өөр төрлийн вакцин хийлгэсэн бөгөөд Солонгос улсын өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвөөс мэдэгдэж буйгаар иргэдийн үхлийн шалтгаан томуугийн вакцинтай холбогдолтой эсэх нь одоогоор тодорхой бус байгаа гэжээ. Нас барсан иргэдийн насны хувьд 17-оос 90 насны иргэд байгаа бөгөөд зарим иргэд ужиг хууч өвчтэй байсан бол ямар ч өвчний шинж тэмдэггүй гэнэт нас барсан иргэд ч байгаа аж.

Эх сурвалж: YONHAP NEWS


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хатанбулаг суманд 3.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ 7 цагийн өмнө
ӨНӨӨДӨР: Цагдаагийн болон дотоодын цэргийн алба хаагчийн өдөр тохиож байна 8 цагийн өмнө
Г.Дамдинням: Наадмын амралтаар шатахууны хомсдол үүсэхгүй, иргэд тайван зорчиж болно 10 цагийн өмнө
Б.Батбямба: Шөвгөрсөн бөхчүүдээс допингийн төрлийн бодис илрээгүй 10 цагийн өмнө
Туркийн Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ 13 цагийн өмнө
Үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхаарууллаа 13 цагийн өмнө
ЦАГ АГААР: Ихэнх нутгаар бороо орно 14 цагийн өмнө
10 Сая төгрөг хүртэл цалинтай ажлын байранд урьж байна Өчигдөр
Аргентин, Испаний шигшээ багууд ДАШТ-ий аваргын төлөө даваа гараг тоглоно Өчигдөр
Шөнийн автобус үйлчилж байна Өчигдөр
Бөхчүүдийн допингийн шинжилгээний хариу өнөөдөр гарна Өчигдөр
Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна Өчигдөр
Наадмын өдрүүдэд согтуугаар автомашин жолоодсон 317 иргэнийг саатуулжээ Өчигдөр
Төв цэнгэлдэх хүрээлэнд үнэ төлбөргүй тоглолт болно Өчигдөр
Халуун ус хязгаарлана Өчигдөр
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаан байна Өчигдөр
Туул голд живж байсан гурван иргэнийг аварчээ 2026/07/15
ТАНИЛЦ: Халуун ус хязгаарлах бүс, хороолол 2026/07/15
Шведийн Хаант Улсын хаан баярын мэндчилгээ ирүүллээ 2026/07/15
Үндэсний их баяр наадмын допингийн шинжилгээний сорьцыг лабораторид амжилттай хүргэн хүлээлгэн өглөө 2026/07/15