Та нарыг шалгах гэж байна, би аргалж өгнө гэж авилга нэхсэн “Хурандаа” саатуулагджээ

Өнөрцэцэг
2020/10/24

Нэгэн залуухан, чухал албан тушаал хашдаг, төрийн хувцастай  хурандаа бусдыг дарамталж, авилга авч байгаад  баригджээ. 

Хэрэг явдал хэрхэн өрнөсөн талаар манай сайтын сурвалжлах баг мэдээллийн эрэлд гарлаа.  Бидний олж авсан мэдээллээр Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн дарга, Цагдаагийн хурандаа  Ж.Батмөнх нь БНХАУ-ын иргэнийг дарамталж авилга авч байгаад АТГ-ын мөрдөгч нарт баригдсан аж.  Цагдаагийн хурандаагийн ил үйлдлийг   хууль хяналтын байгууллагынхан маш өндөр түвшинд нууцалж байгаа нь биднийг мэдээллийн араас явах үед анзаарагдсан юм.  
Баттай эх сурвалжийн мэдээллээр  хурандаа Ж.Батмөнх нь төрсөн дүүгийнхээ дансаар 2020 оны  есдүгээр сарын тавны өдөр 18 сая төгрөг, есдүгээр сарын зургаанд 16 сая нийтдээ хоёр өдрийн дотор 35 сая төгрөг авчээ. 
 Энэ үйл явдлаас хойш сар гаруйн хугацааны дараа буюу  10-р сарын 16-нд гар утас авч өг хэмээн ахин дарамталж, 35 сая төгрөгөө өгсөн  Хятад улсын иргэн Тэди төвөөс цайвар ногоон өнгөтэй “iphone-11” загврын гар утсыг хоёр сая 100 000 төгрөгөөр худалдан  авч өгчээ. Цагдаагийн хурандаа нь гар утсаа ЧД-ийн нутаг дэвсгэр болох “Хүнсний  дүгээр дэлгүүр”-ийн ойролцоо байдар Хаан банкны үүд орчмоос авсан байна. 
Энэ үед нь түүнийг АТГ-ын байцаагч нар саатуулсан аж.   Тэрбээр гадны иргэнийг удаа дараа дарамталж мөнгө авсан байх магадлалтай юм. Цагдаагийн хурандаа Ж.Батмөнх нь өмнө ЦЕГ-ын Мөрдөн байцаах газрын Залилан гэмт хэрэг мөрдөх хэлтсийн даргаар ажиллаж байгаад 2019 оноос Хар тамхитай тэмцэх газрын  Мөрдөн шалгах хэлтсийн даргаар ажиллаж эхэлжээ. 
Улмаар  БНХАУ-ын иргэдийг дарамталж мөнгө нэхэхдээ “Та нарыг цагдаагийн байгууллагаас шалгах гээд байна, би аргалж өгнө” гэж мөнгө авдаг тухай мэдээлэл бий. Түүнийг ШШГЕГ-ын харьяа хорих 461-р ангид  48 цагийн хугацаатай саатуулаад суллажээ. Тус хэргийг  АТГ-аас шалгаж,  Нийслэлийн прокурор хяналт тавьж байна.



0
angry
1
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хатанбулаг суманд 3.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ 8 цагийн өмнө
ӨНӨӨДӨР: Цагдаагийн болон дотоодын цэргийн алба хаагчийн өдөр тохиож байна 9 цагийн өмнө
Г.Дамдинням: Наадмын амралтаар шатахууны хомсдол үүсэхгүй, иргэд тайван зорчиж болно 10 цагийн өмнө
Б.Батбямба: Шөвгөрсөн бөхчүүдээс допингийн төрлийн бодис илрээгүй 11 цагийн өмнө
Туркийн Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ 14 цагийн өмнө
Үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхаарууллаа 14 цагийн өмнө
ЦАГ АГААР: Ихэнх нутгаар бороо орно 14 цагийн өмнө
10 Сая төгрөг хүртэл цалинтай ажлын байранд урьж байна Өчигдөр
Аргентин, Испаний шигшээ багууд ДАШТ-ий аваргын төлөө даваа гараг тоглоно Өчигдөр
Шөнийн автобус үйлчилж байна Өчигдөр
Бөхчүүдийн допингийн шинжилгээний хариу өнөөдөр гарна Өчигдөр
Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна Өчигдөр
Наадмын өдрүүдэд согтуугаар автомашин жолоодсон 317 иргэнийг саатуулжээ Өчигдөр
Төв цэнгэлдэх хүрээлэнд үнэ төлбөргүй тоглолт болно Өчигдөр
Халуун ус хязгаарлана Өчигдөр
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаан байна Өчигдөр
Туул голд живж байсан гурван иргэнийг аварчээ 2026/07/15
ТАНИЛЦ: Халуун ус хязгаарлах бүс, хороолол 2026/07/15
Шведийн Хаант Улсын хаан баярын мэндчилгээ ирүүллээ 2026/07/15
Үндэсний их баяр наадмын допингийн шинжилгээний сорьцыг лабораторид амжилттай хүргэн хүлээлгэн өглөө 2026/07/15